Нийгмийн

Налайхын "Голомт" сургууль: Хүүхдүүд ангидаа хоол унд идээгүй, юунаас болсныг мэдэхгүй

Өнгөрсөн шөнө Налайх дүүрэгт 15-16 насны 19 хөвгүүн хордсон байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Эдгээр хүүхдийн дөрвийнх нь биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. 

Одоогоор юунд хордсон нь тодорхойгүй байгаа аж. НМХГ, ЭЦА хэргийг тодруулахаар ажиллаж байгаа юм байна. Дэлгэрэнгүйг эргэн мэдээлэх болно.

Харин бид энэ асуудлаар ЭХЭМҮТ-өөс тодруулахад "Эргээд мэдэгдэе" гэх хариуг өгөв.

Харин "Голомт" цогцолбор сургуулиас тодруулахад "Ахлах сургуулийн нэг ангийн хүүхдүүдэд толгой нь өвдсөн болон хордлогын шинж илэрсэн. Эндээс дөрвөн хүүхдийг аав, ээж, ар гэр нь илүү нарийвчилж үзүүлнэ гээд хот руу ЭХЭМҮТ рүү аваад явсан. Дөрвөн хүүхэд Налайхын эмнэлэгт хэвтээд, хоёр нь гэртээ гарсан. Хоёрыг нь ажиглах зорилгоор эмнэлэгт байлгаж байна. Бусад хүүхдүүд нь тухайн үед эмч үзэхэд толгой өвдлөө, дотор муухайрлаа зэргээр биеийн байдлаа хэлж, ажиглаж тэмдэглэснээс гарсан тоо юм. Тухайн хүүхдүүд сургууль дээр хоол, унд, хүнс идэж хэрэглээгүй. Гадуур нэгдэж, ямар нэгэн байдлаар бас хооллож ундлаагүй. Одоо мэргэжлийн байгууллагууд манай сургууль дээр ажиллаж, хүүхдүүд цахимаар хичээллэж байна." гэлээ.

С.Сувдансондор

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Стар
Стар
2022-11-18 10:58

Сүртэйш дээ битгий сүржигнээд байцга�##� даа

монгол улсын иргэн
монгол улсын иргэн
2022-11-18 12:40
Reply to  Стар

тоглоом биш ноцтой асууд�##� байна.

Зочин
Зочин
2022-11-18 12:28

Ха ха хариуцлагаас зугтлаа юу

Зочин
Зочин
2022-11-18 13:14

нөгөө хүнсний аюулгүй байд�##�, хөдөө аж ахуйн хян�##�тын �##�ба ийм үед огт ажилладаггүй, дуугардаггүй нь харамс�##�тай.

Холбоотой мэдээ

Back to top button