Хятадын эрх баригчид ахмад дайчдыг iphone-ий үйлдвэрт ажиллахыг уриалжээ

Хятадын Зэньжоу хот дахь Тайванийн Foxconn компанийн үйлдвэр бол дэлхийн зах зээлд худалдаалагдаж байгаа iPhone гар утасны 70 хувийг үйлдвэрлэдэг, Apple компанийн хамгийн том бэлтгэн нийлүүлэгч юм.
10 сая оршин суугчтай Зэньжоу хотын хамгийн том ажил олгогч энэ үйлдвэр 200,000 гаруй ажилчинтай, өдөрт 500,000 гар утас үйлдвэрлэх хүчин чадалтай гэдэг.
Гэвч орон нутагт дэгдсэн коронавирусийн тархалтын улмаас тус үйлдвэрийн бүтээмж нэлээд хэмжээгээр буураад байгаа.
Өчигдөр Зэньжоу хот харьяалагддаг Хэнань мужийн Ардын Чөлөөлөх Армийн ахмад дайчдын хэрэг эрхлэх товчоо нэгэн уриалга гаргасан байна.
WeChat сүлжээнд нийтлэгдсэн тус товчооны мэдэгдэлд ахмад дайчид үргэлж “хэрэгтэй үед үүргээ гүйцэтгэдэг” Коммунист Намын найдвартай ар тал болсоор ирснийг дурдаад Foxconn-ий үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээх үйлсэд хүчин зүтгэхийг уриалжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.