Нийгмийн
Тодруулга: Урьдчилсан дүгнэлтээр мазаалай харангадаж үхсэн, уул уурхайн шалтгаантай эсэхийг шинжилж байна

Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт /2022.11.03/ өдөр мазаалай усгүйдэж хатаж үхсэн гэх мэдээлэл гарсан. Тухайн мазаалай "Эрдэнэ Монгол" ХХК-ийн талбайн ойр таван худгийн өндөр толгой гэдэг газар 10 км-ийн зайд олдсон.
Үүнтэй холбоотойгоор БАОЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ ажлын хэсэг гаргаж, очиж шалгах үүрэг өгөөд байв. Мөн нутгийн иргэдийн багтаасан ажлын хэсэг байгуулж, ажиллуулсан.
Харин уг ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлт гарсан эсэх талаар БАОЖЯ-наас тодруулахад “Урьдчилсан дүгнэлтээр мазаалай баавгай усгүй харангадаж үхсэн гэж гарсан. "Эрдэнэ Монгол" ХХК-ийн олборлолттой холбоотой үгүйг шалгахаар баавгайн үснээс шинжилгээ авахаар лаборатори луу илгээсэн. Тухайн шинжилгээний хариу гараагүй байгаа” гэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хэр удаан шалгах юм болдоо
Авлигаа хүлээж байгаа
Baterdene gedef neg uym eroosoo ajil hiihguim aa
Багабандийн охин гэх сөлөр нүдтэй хазгай амтай авгайг нэн дөруй хөөж зайлуул.Ховдынхоон Халзан Бүргэтэй дээрээ тууштай зогсож шийдвэртэй тэмцээрэй.Монголын газар бүрд энэ лиценз нэрээр хулгай хийгчидтэй эрс тэмцэж нутаг орноо хамгаалцгаая.Хүн бүр нэгдэж тэмцэж байгаа хүмүүст хандив тусламж ч болов өгцгөөе.