Нийгэм мэдээ

БЗД-ийн Засаг даргын тамгын газрын удирдах албан тушаалтнууд иргэдтэй уулзалт хийлээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Удирдах албан тушаалтнууд иргэд, аж ахуй нэгж байгууллагын төлөөлөлтэй хийх 16 дахь удаагийн уулзалт боллоо

Уулзалтад Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Засаг даргын зөвлөх Б.Галцог, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Засаг даргын тамгын газрын дарга И.Баттөгс болон харьяа алба хэлтсийн удирдлагууд оролцлоо. Уулзалтаар өмнөх уулзалтад оролцож, санал хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн асуудлыг шийдвэрлэж ажилласан талаарх мэдээллийг танилцуулсан. Тухайлбал нийт 41 иргэн оролцох хүсэлтээ ирүүлсэн. Үүнээс 10 иргэн асуудлаа шийдвэрлүүлж, 15 дахь удаагийн уулзалтад 27 иргэн оролцож, санал хүсэлтээ илэрхийлсэн. Одоогоор найм нь иргэний талд шийдвэрлэгдэж, 10 иргэний асуудал судлагдах шатандаа явж байна. Харин энэ удаагийн уулзалтад 20 иргэн оролцсон бөгөөд үүнээс ихэнх нь газартай холбоотой асуудлаар хандсан.

Газар зохион байгуулалтын 1,2 дугаар албаны дарга, газар зохион байгуулагч нар оролцож иргэдээс асуусан асуултад хариулт өгч, зарим асуудлыг газар дээр шийдвэрлэж ажиллалаа. Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх иргэд ихэвчлэн газрын асуудлаар хандаж, уулзалтад оролцдог цаашид албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулна гэдгийг мэдэгдсэн. Баянзүрх дүүргийн хэмжээнд нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй баригдсан гараашийг буулгаж тохижилт бүтээн байгуулалт хийх ажил үргэлжилж байна. Нийт 1100 гаруй гарааш буулгах бөгөөд дээрх асуудалтай холбоотойгоор иргэн Т.Батцог санал хүсэлтээ илэрхийлсэн.

Тэрбээр хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоолыг хамтат нь шийдэх боломжтой төсөл хэрэгжүүлэхээр хувь иргэд хамтран ажиллаж байгаа танилцуулсан. Өмнө нь энэ төрлийн төсөл хэрэгжиж байсан ч иргэдийн шаардлагад нийцээгүй. Тиймээс нэгдсэн стандарт гаргахаар ажиллаж байгаа гэдгийг дүүргийн удирдлагууд хэлж, стандарт боловсруулагдан батлагдсаны дараа хамтран ажиллахаар боллоо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button