Нийгэм мэдээ

"Боловсрол Кап-2022” спортын их наадам эхэллээ

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн ивээл дор “Боловсрол Кап-2022” Баянзүрх дүүргийн боловсролын салбарын багш, ажилтны спортын хоёрдугаар наадам эхэллээ. Анхны тэмцээнд 20 багийн 1000 гаруй тамирчин оролцож байсан бол энэ удаад 43 багийн 2000 тамирчин оролцож байна. Баг тамирчид Сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис, үндэсний бөх, цацагт бүжгийн тэмцээн гэсэн спортын зургаан төрлөөр өрсөлдөнө.

Боловсролын салбарыг дэмжих, багш ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, хурд хүч авхаалж самбаагаа сорих нь спортын наадмын гол зорилго. 

Цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан бөгөөд дахин зохион байгуулж байгаад тэмцээнд оролцогчид талархалтай хандаж байлаа.

Эх сурвалж: БЗД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button