Top StoriesТойм, анализУЛС ТӨР

У.Хүрэлсүхийн хаант засаглал ба хөвүүдийн хийрхэл

МАН-ын бага хурлаас өмнө юу болох вэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар тус тусдаа юу бодож байгаа вэ. Өнгөц харахад, МАН доторх өрнөж л байдаг зодоон юм шиг мөртлөө эл үйл явц ямар том эрх ашгуудыг цаанаа нууж байгаа вэ. Эдгээрийг тайлбарлая.

Үйл явц

Эрх баригч нам Бага хурлаа зарлахтай зэрэгцэж, МАН доторх НАМЭХ, НАМЗХ-ны удирдлагуудыг солих асуудлаар тэд дотооддоо “түчингнэж” эхлэв. Зэрэгцээд С.Эрдэнийн гарт буй АН-ын тамгыг С.Баярцогтод авч өгөх. Дээр нь Ажнай Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй улс төрчид рүү чиглэх нүүрсний акци яг жинхэнээсээ урагшлах уу.  Ингэсхийгээд зогсох уу гэдэг асуумжууд үүслээ.

Эдгээрийг бүхэлтгээд харвал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намдаа ХААН хэвээр үлдэх эсэх. Нөгөө талд Л.Оюун-Эрдэнэ нарын эхлүүлчхээд буй улс төрийн болоод эдийн засгийн романтик зорилтуудыг хэрэгжүүлэх чадамж бүхий түүний бодлоорх арай ухаантай хүмүүс баг болох. Ийм хоёр тал буй.

Нэг ёсондоо төрийн болоод намын эрх мэдлээ У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын яг хэн нь цаашдаа авах вэ гэдэг асуудлыг цэгцлэхээр хоёр талаас яарч буй гэсэн үг.

Нэг. У.Хүрэлсүх ҮХНӨ-өөр дахин Ерөнхийлөгчид өрсөлдөх боломж үүсгэхийг сонгуулийн холимог тогтолцоогоор наймаалцахыг дүү нартаа "санал болгожээ"

МАН олонх байхдаа ҮХНӨ хийж, ингэхдээ Х.Баттулгад зориулан хувь хүн Ерөнхийлөгчөөр нэг л удаа сонгогдохоор хуульчлаад орхисон. Тэр үед У.Хүрэлсүх МАН-ын дарга байв. Хоржоонтой нь, тэр Х.Баттулгаа эл заалтаар явуулсныхаа дараа Ерөнхийлөгчийн индэрт залартал, дотоод хүсэл нь "Дахиад төрийн тэргүүн болмоор байна аа" гэж орилоод салахаа байв.

Тиймээс ч намын дүү нартаа "Гишүүдийн тоог олон болгох, сонгуулийн тогтолцоог өөрчлөх агуулгаар ҮХНӨ хийдгээрээ хий. Гэхдээ Ерөнхийлөгчийг парламентаас сонгогдох хувилбарыг бүр орхиж, дахин нэр дэвших эрхийг нь ханга" гэх тулгалтыг хийсэн гэгдэж буй. Үндсэндээ хоёр хөршид нь хаант засаглал тогтож, дотоодод төрийн өмчүүдээ өөртөө хураагаад, салхи шиг л улс төрийн карьераа дээш нисгэсээр буй У.Хүрэлсүх ингэж сэтгэж болох. Ийн тэнэгэрч бас ухаажуу бодож болох. Эцсийн дүндээ тэр бол хувь хүн.

У.Хүрэлсүхийн намтрыг харахад, ер нь гэнэтийн, дүрэмгүй стратегийг зөвхөн өөртөө зориулж гаргаад, түүгээрээ нийгмийн дэмжлэг авч ирсэн хүн гэдэг нь батлагддаг.

Хоёр. Л.Оюун-Эрдэнийн зовлон жаргал нь яг тэнцэж, ажиглагч статуст шилжив

Нөгөө талд нь, Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийг хамаг л найз нараа ТӨБЗГ, "Эрдэнэт үйлдвэр", УБТЗ ХНН-ийн даргаар байршуулж, тэр ч байтугай төрийн жолоог буруу аргаар авахад нь тусалсан хамаатны дүүгээр ШШГЕГ-ын даргаар томилоход ер ил илэрхийлэмж гаргасангүй. Хэдэн жилийн өмнөх ах нараа муулж, камерын өмнө зогсдог байсан Л.Оюун-Эрдэнэ эдүгээ ингэж ажиглагч байр сууринд шилжжээ.

Харин саяхнаас Бага хурлын өмнө МАН доторх НАМЭХ, НАМЗХ-ны тэргүүнүүдийг өөрчлөх хүлээлт үүсгэв. НАМЭХ, НАМЗХ бол МАН доторх төр рүү орох гишгүүр болдог гол ТББ-ууд. Тэдгээрийг Д.Сарангэрэл, Н.Учрал нараас авч, өөрийн хүнээ томилсноор 2024 оны нэр дэвших квот дээр Л.Оюун-Эрдэнийн хүмүүс түлхүү гарч ирэх боломж үүсэх юм.

Басхүү анх Д.Амарбаясгаланг танхимдаа урихдаа тохирсончлон, МАН-ын ЕНБД-ын суудлыг түүнд хэвээр үлдээх. Ерөнхийлөгчийн төлөөллөөс Я.Содбаатарт өгөхгүй байх операц явах нь тодорхой болов. Эл гурван албан тушаал бол МАН-ын дотоод хүч. Тэгэхээр нутгийн ахаа хэсэг анзаарч суугаад, намын дотоод хүчээ Бага хурлаас өмнө ба аажуудлаа гэхэд 2023 оны хагас жилээс өмнө бүрэн базахаар төлөвлөсөн агуулга харагдаж буй.

Гурав. Ерөөс тэдний тэмцэл бол 2024 оны сонгуулийн дараах ЗГ-ын бүтцийн төлөөх юм

Үнэндээ У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар нам доторх мэдлээ, одоогийн нөлөөллөө булаацалдаад байгаа шиг харагдаж болох. Гэвч үгүй юм. Тэд 2024 оны Засгийн газарт хэн хэн орохыг шийдэх гээд л хэрүүлгүй маргаан үүсгээд байгаа юм.

Үүнийг Ерөнхийлөгч талаас тайлбарлавал, тэр АН-ын даргад шүүх дээрх эрх мэдлээ ашиглаж, С.Баярцогтод тамгыг нь авч өгөх. С.Баярцогтыг MCS, АПУ тэргүүтэй бизнесийн нэгдлүүд, магадгүй гаднаас Рио-Тинто ч дэмжиж байж болох. Нэг ёсондоо С.Баярцогт АН-ын дарга болж чадвал 2024 оны хамтарсан Засгийн газарт дээрх бизнесүүд орж ирнэ гэсэн үг.

Харин Л.Оюун-Эрдэнийн талаас тайлбарлавал, засаглалаа удаан барихыг илүү чухалд үзэх нь тодорхой. Түүний дэвшүүлсэн боомт, эрчим хүч, аж үйлдвэржилтийн сэргэлтүүд үнэхээр урагшаа явбал манай улсын тусгаар тогтнол, ҮАБ-тай холбоотой эмзэг асуудлуудад эерэг дархлаа үүснэ. Улс нь юу юугүй дефолт болчих эрсдэлтэй буй ч хэдэн жил ажилсаг, тууштай, зүтгэлтэй байхад болчиж мэдэх ийм эерэг хүлээлтээ залуус нь орхиж болохгүй.

Одоо Л.Оюун-Эрдэнийн танхим ЗГ-уудын дундаж наслалт болох 1.6 жилийг жаахан давчхаад байна. Тэд сүртэй, хэтэрхий хийрхүү. Гэхдээ л энэ удаагийн нүүрсний акциа давтал тэсээд, ҮХНӨ-ийг хийчихвэл энэ тогтолцооны жонхуурал жаахан ч гэсэн саарах боломжтой. МАН-ын авууштай нь үеэ сэлгэж, урсгалаа урсгадаг нам. Энэ урсгал нь харин энэ удаа явах уу, зогсчих нь уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-21 08:25

Хүрэлсүх Оюуэрдэнэ Занданшатар нар суудлаасаа �######�ах хэрэгтэй. Энэ улс орон МАН -ыхан дээр дооргүй бүгд хулгайч нараар дүүрчихжээ

Зочин
Зочин
2022-11-21 08:37

Толгойдооо боловсролгүйгээ улам л батлах юм

Зочин
Зочин
2022-11-21 08:38

эдийн засаг л сэргэчихвэл бусад нь хамаагүй

Зочин
Зочин
2022-11-21 08:39

Urgiin modiiig demjigch EOK

Зочин
Зочин
2022-11-21 09:09

Хүрэлсүх Оюуэрдэнэ гэдэг өөр шигээ боловсролгүй баньдыг сонгож МАН-ын жолоог атгуулсан нь өөртөө хамгийн том дайсан бэлдсэн.

Зочин
Зочин
2022-11-21 09:25

Нүүрсний хулгайгаа үнэн, шударгаар гүйцэт шийдэж улсын хохирлыг барагдуулаач.

Зочин
Зочин
2022-11-21 09:25

Хүн нэгдмэл ч �##�бан туша�##� нь зөрчилддөг

Zochin bgd irgenzochin
Zochin bgd irgenzochin
2022-11-21 09:26

OYUNERDENE SN AJILAJ BGA DEMJINEE BI NAM BUS

Зочин
Зочин
2022-11-21 09:29

Unen shuu

Зочин
Зочин
2022-11-21 10:11

МАН ч яахав засагл�##� авсан нь бол үүргээ биелүүлэх л ёстой. Харин ямар ч мэдлэг боловсрол, ёс зүй хэм хэмжээ гэх юу ч байхгүй Хүрэлсүх чинь л Монголчуудын хөгжил дэвшилд ихээхэн төвөг болно доо!!!

Зочин
Зочин
2022-11-21 10:54

МАН сурсан луйвараа хийж сонгуулд ялахгүй л юм бол энэ луйварчдыг дэмжих хүн олдох уу

Хүн чанар хэцүү үед илэрдэг
Хүн чанар хэцүү үед илэрдэг
2022-11-21 11:14

Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нарын мэдлэг нь хүрэхгүй гологдож бна. Ямар ч өөрчлөлт �##�га, хий попрохоос өөрийг олж харахгүй бна. Яаж урагшлах вэ дээ? Итгэх итгэл �##�га...

ЗОЧИН
ЗОЧИН
2022-11-21 11:43

Юу бичсэнээ ойлгож байна уу? энэ сэтгүүлч. Холион бантан, хор найруулгын захиас, хоржин сүржин гарчиг л бна. Ээ чаавас. Үнэнийг харах мэлмий, учрыг тунгаах ухаан дутмаг юм аа.

Зочин
Зочин
2022-11-21 11:51

Юу ойлгосонгүй. Тэнэг юм бичдэг м�##� вэ

Зочин
Зочин
2022-11-21 12:54

Овун-Эрдэнэ энэ нүүрсний мафийн бүлгийг шударга, тууштай илрүүлж, хохирлыг тэдний хөрөнгийг хураах замаар буцаан авч чадв�##� улс оронд тулгараад байгаа эдийн засгийн хүндрэлийг өлхөөн давж, гадна болон дотор т�##�даа өр ширгүй, иргэдийн сэтгэл санаа ч өөдрөг т�##�руугаа эргэж, нам чинь 2024 оны сонгуульд ялж болох юм. Тэхгүй бол энэ уруудаж байгаа эдийн засагтай уялдсан олон түмний сэтгэл зүй Та нарыг ирэх сонгуульд өршөөхгүй л болов уу.
Бас гэмтнүүдэд хөлнөөс нь биш, толгойноос нь эхэлж төрийн төмөр нүүр ямар байдгийг харуулж зохих шийтгэлийг оноогоорой доо

Зочин
Зочин
2022-11-21 13:14

Оюук Амарбаясг�##�ан хоёр хөрөнгө мөнгөтэй олигархуудынхаа эсрэг сайн тэмцэж байх шиг харагдаад байгаа. Бүх шатандаа сайн цус сэлбэх ёстой. Одоо тэр б�##�ай гатан ижийг �######�уулж боловсролтой з�##�уучууд Булгантуяа, доктор Мөнхцэцэг Ундрам нараар солих хэрэгтэй. Олигарх ханхүү Учр�##�ыг ч гэсэн явуулах хэрэгтэй.

хүннү
хүннү
2022-11-21 13:25

МАН ч улс орныг сүйрүүлж байна. Нэг л их ш�##�гасан илрүүлсэн юм ярьдаг дарга сайд нар гудамжаар дүүрэн. Наад захын түлш шатхуунаач бүрэн нийлүүлж чадхаа байсан.

Зочин
Зочин
2022-11-21 13:56

Нүүрсний хулгайгаа үнэн шудрага хүний өөрийн гэлгүй бүгдэд нь хариуцлага тооцоорой ингэж чадв�##� 24 онд гарах байхаа үгүй бол хар машинаар луйьардахгүй л бол гарнм гэж сан�##�тгүй шүү

Зочин
Зочин
2022-11-21 13:56

Нүүрсний хулгайгаа үнэн, шударгаар гүйцэт шийдэж улсын хохирлыг барагдуулаач.

Зочин
Зочин
2022-11-21 13:57

Nuirsnii hulgaitai temtsehed ard tumnii demjleg heregtei. Shuuh soligdoh estoi. Odoogiin shiugchid uurchlult hiihgui shuu. Ouaunerdeniig demjine

Зочин
Зочин
2022-11-21 16:52

Хүрэлсүх өөрийн гаргасан итгэсэн нутгийн баньд нь Амарбаясг�##�антай хавсран маш аажмаар улс төрийн тавцнаас шахаж байна.

Зочин
Зочин
2022-11-21 20:35

ХУЦАА ХУЦ УЛС ОРНЫХОО ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХ ИРГЭДИЙХЭЭ АМЬЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТАЛ ДЭЭР ХЭЗЭЭ Ч ГАЧААЛДАХГҮЙ ЗҮГЭЭР Л ШИРЭЭ САНДЛЫН ТӨЛӨӨХ АЛААН ХЯДААН ХОР НАЙРУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ ЯВАГДАНА. МУНХАГИЙН ДОТОР АМАГЛАН МУНАГИЙН БООВ ҮРГЭЛЖ БОСООТОЙ ГЭДЭГ ҮНЭН АЖГУУ.ХҮРЭЛСҮХ БЭРХИЙН ДАНХАР ТОЛГОЙТ ХОЁРЫН ЭНЭ ТҮНШЛЭЛ ХИР УДААН ҮРГЭЛЖЛЭХИЙГ ХАРАХ Л ҮЛДЛЭЭ.НЭГЭН ЦАГТ ДАЙСНУУД БОЛОХ НЬ ОЙЛГОМЖТОЙ БОЛЧИХЛОО ЭНЭ УЛС ОРОН ЯАНА ДАА ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИН ӨНДӨР МЭРЭГЖЛИЙН БӨГСЧДИЙН ГАРТ ОРЧИХЛОО БӨГСӨӨРӨӨ ХОЛБОГДСОН УЛС ТӨРӨӨС ҮМХИЙРСЭН ЗААР ХАНХАЛЖ УЛС ОРНЫ ХУВЬ ЗАЯА ХИЙМОРЬ ЛУНДАА ТЭМБҮҮ МЭТ БОЛДОГ БӨЛГӨӨ

Зочин
Зочин
2022-11-21 21:12

Дампуурцаан

ЗОЧИН
ЗОЧИН
2022-11-22 00:46

ХҮРЭЛСҮХ Ч ХАРИН.ТАЛТАЙ БОЛ ГУЯТАЙ ШҮҮ. ГАЙГҮЙ ЗОРИГТОЙ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙГААН. ХАРИН ОДОО ХҮҮХДЭЭ ХАРЖ БАЙГАА ЭЭЖҮҮИЙН ХҮҮХЭД АСАРГААНИЙ МӨНГИЙГ ЯДАХНАА 300000 БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

ЗОЧИН
ЗОЧИН
2022-11-22 00:48

Эдийн засгаа сэргээх бодлого гаргаачээ �##�ь эсвэл МИЕЭ.ЭНХБОЛДЫГ ЕРӨНХИЙ САЙД БОЛГО

Зочин
Зочин
2022-11-27 10:24
Reply to  ЗОЧИН

эбэтэй нийлээд сүйд хийнэ хэрэггүй

Зочин
Зочин
2022-11-28 01:58

Мөнхийн сууд�##� гэж үгүйээ !!! З�##�хаж байна бүгдээс нь

Back to top button