Катар 2022СПОРТ

Катар-Эквадор 0:2. Зохион байгуулагч улс нээлтийн тоглолтод анх удаа хожигдлоо

“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн тоглолт талбайн Катар, Өмнөд Америкийн төлөөлөл Эквадорын хооронд болж, 2:0-ийн харьцаатай зочин багийн хожлоор өндөрлөлөө. Тоглолтын 16, 31 дэх минутад Эквадорын багийн мэргэн бууч Эннер Валенсия хоёронтаа гоолдож багтаа хожил авчрав. Мөн ДАШТ-ий шигшээ тэмцээнийг зохион байгуулагч улс нээлтийн тоглолтод анх удаа хожигдсон тохиолдлыг бий болгов. Өмнөх 21 удаагийн ДАШТ-д зохион байгуулагч улс 16 удаа хожиж, таван удаа тэнцэж байжээ.

Катар — Эквадор — 0:2

Гоол: Валенсия, 16. Валенсия, 31.

Шар хуудас: Альшиб, 15, Алмоез, 22, Будиаф, 36, Афиф, 78— Кайседо, 29, Мендес, 56.

Гарааны бүрэлдэхүүн

Катар: Саад Аль-Шеб – Абделькарим Хассан, Буалем Хухи, Басим Аль-Рави – Хомам Ахмед, Ро-Ро, Абдулазиз Хатем, Карим Будиаф – Акрам Афиф, Альмоэз Али, Хасан Аль-Хайдос.

Эквадор: Эрнан Галиндес – Первис Эступиньян, Пьеро Инкапиэ, Феликс Торрес, Анхело Пресиадо – Ромарио Ибарра, Мойсес Кайседо, Жегсон Мендес, Гонсало Плата – Микаэль Эстрада, Эннер Валенсия.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button