НИЙГЭМНийгэм мэдээ

"UBCab” тэргэнцэртэй иргэдийн такси үйлчилгээг жилээр хариуцна

"UBCab” онлайн такси үйлчилгээ эрхлэгчид тулгуур эрхтний бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүмүүст зориулан "UBCab care” тусгай үйлчилгээг гаргажээ.

Тодруулан хэлэх юм бол, энэхүү үйлчилгээг нийгмийн хариуцлагын хүрээнд 20 компани дэмжин тулгуур эрхтний бэрхшээлтэй 20 хүний такси үйлчилгээний төлбөрийг он дуусахаар хариуцахаар болжээ.

"UBCab care” үйлчилгээний онцлог нь: Жолооч үйлчлүүлэгчээ гэрийнх нь үүднээс очиж авдаг, мөн очих газарт нь шатаар гаргаж туслалцаа үзүүлдэг.

Мөн хөтөлбөрт сонгогдсон иргэдийн “UBCab хэтэвчийг” дэмжигч байгууллагууд тодорхой дүнгээр цэнэглэж дэмжлэг үзүүлэх аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-21 09:48

Ямар мундаг юм бэ. Нийгмийн хариуцлагын хүрээнд өчнөөн олон хүнийг орлогоор хангаж чадаж байгаа газар гэж нийгэмд харагдаж байгаа

Холбоотой мэдээ

Back to top button