Нийгэм мэдээ

БЗД-ийн 21 сургууль: Нэг хүүхдийн чигчий хурууны яс цуурсан

Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн тааз нурж хүүхдүүд бэртсэн. Ингэхдээ коридорт хаалт хийж, тасалгаа гарган хичээллэж байсан анги дээрээс нурсан гэх мэдээлэл гарсан.

Энэ талаар 21 дүгээр сургуулиас тодруулан асуухад "Хичээл хэвийн үргэлжилж байна. Засвар хийгээд мэргэжлийн байгууллагууд шалгалт, үнэлгээ дүгнэлт хийгээд хичээллэж болноо гэсэн. Хоёр хүүхэд өртсөн. Бид нар компьютер зураг, MRI шинжилгээ гээд холбогдох бүх арга хэмжээг авсан. Нэг хүүхдийн чигчий хурууны яс цуурсан гэж оношлосон. Бусдаар бол хоёр хүүхдийн бие сайн байна" гэж хэллээ.

Тус сургуулийн энэ шинэ барилгыг улсын төсвийн хөрөнгө 10,5 тэрбум төгрөгөөр "Батс-Өргөө" ХХК барьж, 2019 оны аравдугаар сард ашиглалтад оруулсан.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-21 14:57

2019 оны барилга нурахаар .... ? ? ? ? ? ? ? ? ?

Холбоотой мэдээ

Back to top button