"Газрын хуулийг сайд байхгүй гээд хойшлуулсан, бид хэлэлцүүлэг хийнэ"

Хуваарь ёсоор даваа гараг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. Энэ дагуу АН хуралдаж, мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэний нэг нь УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй Газрын тухай багц хууль байжээ. Эл хууль учир дутагдалтай бөгөөд олон талыг оролцуулсан хэлэлцүүлэг хийнэ гэдгээ зарлалаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: "Газрын тухай хууль бол Үндсэн хуулийн дараа орох хууль. Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлнэ гэж МАН амласан. Гэтэл бэлчээрийн 77 хувь нь цөлжсөн гэдэг мэдээллийг эрдэмтэд гаргаад байна. Малчдын бэлчээрийн асуудлыг тодорхой шийдэлтэйгээр оруулж ирээгүй. Газрын тухай багц хуульд олон нийтийн хэлэлцүүлэг хийхээр манай бүлэг ярьж байна. Эрх ашиг нь зөрчигдөж байгаа хүмүүсийн оролцуулан дуу хоолойг нь хүргэнэ. Энэ хууль маш их маргаан мэтгэлцээн дагуулна.
Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар хэлэлцэж байгаад салбарын сайд байхгүй гэдэг шалтгаанаар энэ долоо хоногт болгон хойшлуулсан. Лицензтэй холбоотой маш олон яамдын асуудал ч орж ирнэ" хэмээн ярилаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН-ыхаан газрын хууль мууль гэж худал яриад яахын бэ, боломжтой газараа та нар бүгдээрээ хуваагаад хурдан дуусгаарай. Та бүхэнд АМЖИЛТ ХҮСЬЕ...
Газар эдийн засгын эргэлтэнд орно гэдэг нь зарж иднэ гэсэн үг болж таараад байндаа. Ухаж гаргасан баялгын мөнгөөрөө Үйлдвэр барина гэж нэг үг дуугарахгүй одоо газраа зарж идээд Монгол дуусан гэсэн үг юм байндаа.
Газрын авилгаар гаршсан газрын албанд ажиллаж байсан мэргэжилтэнүүд, дүүрэг, нийслэлийн газрын албаны дарга нар хагартлаа идчихээд төрийн албанаас гардаг. Өөрсдөө гарсан ч сүлжээгээрээ ажилласаар байдаг. 2000 оноос хойшхи дүүрэг, нийслэлийн газрын албаныхан, хамаатан садан, эхнэр хүүхдийнхээ нэр дээр газар авч зарж, авилгажсаныг шалгавал их юм гарна
Энэ хүн уг нь хуулийн хулгайтай тэмцэнэ гэж сонгогдсон өмнө нь хуулийн дэд сайд гээч юм болоод Нямдоржид нохой шиг хөөгдөөд явсан юм одоо бол хуучин ЕӨК Баттулгыг л ярьдаг өөр юм ярьдаггүй улсууд үгийг нь тоодоггүй нэг ийм нөхөр бөлтөгнөөл суугаад байх юм өнөөдөр хуучин баталсан хууль дахиад баталлаа гээд яриад байсан танхимд байгаа нөхдүүд юу ч ярьж тоосонгүй энэ хзнийхээр бол нэг хуулийг хоёр баталж цаг нөхцөөж байгаа юм дагуудаа
Зөв газрын тухай хууль баталж цэгцлэхгүй бол жирийн иргэдэд газар олдохоо бүүр больсон.Зуслагийн бөөн бөөнөөр нь авсан газруудыг бүгдийг нь цуцалж ахмадуудад олгомоор бна.Ахмад настангууд зусланд гарах гэхээр газар нь бхгүй.Дамын наймаачдын гарт орчихсон.0.7га газар нь 15саяаас 30сая ...зуслангийн газар.
Танай нам хамгийн том мафи шүү нэрсийн зарлаад тэмц, иргэдтэйгээ тэгэхгүй бол мянгуужингын үлгэр , эрдэнэтэд танай намыг дэмжээд гаргатал байрны 4 байрны голд 12 давхар байшин барчихаад иргэдээ даапаалаад бга удахгүй ард түмэн та нартай 9 үеийн тэмцэл хийх байх...
Юун төлөө Төр билээ. Хууль бусаар олгосон учраас гээд Төр төрийнхөө өмчийг буцаагаад л аваач. Баян хүмүүс дээр нь юу барисан нь хэнд хамаатай юм. Тэд нар хуулиа, төрөө, эх орноо хүндлээгүй, хайрлаагүй байхад тэд нарт тохируулж заавал шинэ хууль батлах ямар шаардлагатай юм???
Ямар ч шатандаа мөнгөөр зодоод "хариуцлага хүлээхгүй" байгаашд. Төр юм бол Төр шиг л бай.
Туваанаа найз ажнай Батэрдэнэ чинь нүүрсний хулгайч байж одоо яах вэ