НийгмийнНийгэм мэдээ

"Сургууль дээрээ хийнд өртсөн хүүхдүүдийн нэг нь эмчилгээ хийлгэж байна"

Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй" цогцолбор сургуульд арваннэгдүгээр сарын 11 цагийн үед ахлах ангийн эрэгтэй, эмэгтэй хоёр сурагч хамгаалалтын зориулалттай хий цацсанаас сурагч, сургуулийн ажилтан, эцэг эхчүүд гэсэн 31 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр хордож, эмнэлэгт хүргэсэн.

Сургууль тухайн өдрөө цахим хэлбэрт шилжин хичээллэж, мэргэжлийн байгууллагууд агаарын чанарын үнэлгээ хийсний дараа хэвийн хичээллэж эхэлсэн. Мөн хий цацсан хоёр хүүхэд тухайн бүтээгдэхүүнийг хаанаас авсан, хаана хаясан гэдгээ хэлсэн байдаг.

Бид өнөөдөр тухайн асуудал хэрхсэн талаар сургуулийн захиргаанаас асууж, тодрууллаа. Ингэхэд "Хичээл хэвийн үргэлжилж байна. Бүх ангиуддаа анги удирдсан багшаар нь дамжуулж төрөл бүрийн газ, хийнээс сэрэмжлүүлэх мэдээлэл өгсөн. Эцэг, эхчүүддээ ч гэсэн ялгаагүй авч байгаа арга хэмжээгээ бүгдийг нь хүргэж ажиллаж байна. Аймгийн ЭМГ-аас сэрэмжлүүлэх зурагт хуудсыг гаргаж өгсөн. Хийнд өртсөн хүүхдүүдийн хувьд хичээлдээ явцгааж байгаа. Нэг хүүхэд л гадуур эмчилгээ хийлгэж буй. Өнөөдрөөс хичээлдээ ирсэн байх учиртай. Эцэг, эхчүүдээ хамтраад хоорондоо мэдээлэл солилцоод тухайн хүүхдэд туслаарай гэсэн чиглэл өгсөн. Мөн хий цацсан хоёр сурагчаа сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэлзүйч нар хамгаалах, тайван байлгах, бусад хүүхдүүдэд тэднийг зөвөөр ойлгож, хүлээн авах ажлыг зохион байгуулсан. Цагдаагийн байгууллагаас одоогоор бидэнд ийм, тийм арга хэмжээ авлаа гэсэн мэдээлэл өгөөгүй байна" гэлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-21 19:13

эцэг эхчүүд ямар хамаатай ? Хоёр хүүхдээ өөр сургууль руу шилжүүлсэн нь дээр.

Холбоотой мэдээ

Back to top button