Гадаад мэдээКатар 2022

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг нээсэн Ганим Аль-Муфтах гэж хэн бэ

Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн Катарт 2022 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр эхэлсэн. Тэмцээний нээлт дэлхий нийтийн анхаарлыг ихэд татсан, сонирхолтой болж өнгөрсөн. Онцлоход Ганим Аль-Муфтах гэх хөгжлийн бэрхшээлтэй залууг нээлтийн үйл ажиллагаанд оролцуулсан явдал байв.

Тэрбээр 2002 онд төрсөн одоо 20 настай бөгөөд ховор тохиолддог хам шинж болох "Caudal Regression Syndrome" (CDS) гэх өвчтэй төржээ. Түүний энэ онцлог шинжийг бүхэл бүтэн үеийнхэнд урам зориг, тэсвэр тэвчээр, бэлгэ тэмдэг болно хэмээн үзсэн байна.

Тэрбээр улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж мэргэжил эзэмшиж дипломат ажил эрхлэх мөрөөдөлтэй. Мөн Ганим хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч экстрем спортоор хичээллэх, усанд шумбах, тэшүүрээр гулгах, авирах дуртай.

Түүний энэхүү шаргуу, дайчин, өөрийгөө голдоггүй, байнга боломжийг эрэлхийлж хөгжиж байдаг давуу талыг бусдад онцлон харуулж урам зориг өгөхийн тулд чухалчлан сонгосон гэдгийг мөн онцолжээ. Ганим энэ тухайгаа "Бие биенээ хүндэлвэл бид хамтдаа амьдарч чадна. Хүлцэл, хүндэтгэлтэйгээр бид нэгэн дээвэр дор амьдарч чадна" хэмээн Морган Фримантай хуваалцсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-22 17:17

Монголд монгол хүн бие биенээ хүндэтгэнэ хүндлэнэ гэсэн ойлголт устаж �##�га болсон. Зөвхөн өөрийгөө хар амиа гэсэн үзэл монголд ноёлж байна. Энэ хүү монголын эсрэг т�##�д байна.

Холбоотой мэдээ

Back to top button