Нийгмийн

Холливүүдийн од Крис Хемсворт жүжигчний ажлаа түр завсарлахаар болжээ

 Алцхаймер өвчин тусах өндөр эрсдэлтэй болсноо мэдсэний дараа Холливүүдийн од Крис Хемсворт жүжигчний ажлаа түр завсарлахаар болсон байна.

“Thor” киноны гол дүрийн жүжигчин маань саяхан Disney+ сувгийн “Limitless” баримтат цувралд тоглохдоо хийлгэсэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээгээр энэ тухай мэджээ.

Одоогоор Хемсвортын “хамгийн том айдас” энэ өвчин болж, урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авч эхэлснээ Vanity Fair сэтгүүлд ярьсан байна.

Алцхаймер бол зөнөгрөх өвчний хамгийн түгээмэл хэлбэр юм. Ийм өвчнөөр өвчилсөн тохиолдолд ой санамжаа алдаж, бусадтай харилцахад маш хэцүү болдог байна.

Хемсвортын хувьд Алцхаймер өвчний эрсдэлтэй ApoE4 генийг эцэг, эхээсээ зэрэг өвлөж авсан нь ийм удамшилгүй хүмүүстэй харьцуулахад өвчлөх магадлал 8-10 дахин өндөр ажээ.

Хүмүүсийн ердөө 2-3 хувьд уг генийн хосолсон удамшил илэрдэг гэнэ.

“Би уран бүтээлийн замналаа өндөрлүүлэх бодолгүй байна. Ямартай ч хэсэг хугацаанд завсарлах нь зайлшгүй боллоо. Сайн унтаж амрах, стрессээ багасгах, шим тэжээл, хөдөлгөөн, фитнес бүгдийг шийднэ” гэх Хемсворт ярьжээ.

39 настай жүжигчний өвөө нь бас Алцхаймераар өвчилж байсан гэнэ.

Тэрбээр Австралийн Байрон Бэй дэх гэртээ эхнэр, гурван хүүхдийн хамт хэсэг хугацаанд амрахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button