Нийгмийн
Дуайт Ховардын эсрэг босогч монгол хүү

Тайванийн мэргэжлийн лигийн “Тайчунг Санс” багтай монгол тамирчин Д.Баясгалан гэрээ үзэглэсэн. Д.Баясгалангийн хувьд багийнхаа гарааны холбогч хийж байгаа юм.
Тэгвэл тэр саяхан “Leopards” багийн эсрэг тоглохдоо нэгэн үе NBA-д од болон гялалзаж явсан, Дуайт Ховордын эсрэг тулж өөрийгөө ямар чансааны тамирчин гэдгээ харуулж чадсан юм.
Тоглолтын дараа Дуайт Ховорд, Д.Баясгалантай тоглолтын явцын талаар санал бодлоо хуваалцав. Дуайт Ховардын хувьд бөмбөгний мэдэл их, багт эзлэх байр суурь аргагүй их байгаа юм. Харин Д.Баясгалангийн хувьд бөмбөг эзэмшилт талбайд үр нөлөө их, багийн гол холбон тоглогчоор ажилласан юм.
С.Сувдансондор
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.