Нийгэм мэдээ

"Мөнгөн эгшиг" компани: Борхүү уулнаас буугаагүй, манайхаас байгальд тавьсан бугатай андуурч байна

Эхээсээ дөнгөж төрсөн ил ганцаараа байхтай малчин айлын хүүхэд таарч, гэртээ авч ирснээр бид Борхүү нэртэй бугатай танил болсон. Өвөрхангай аймгийн малчин айл гурван нас хүртэл тэжээж өсгөөд, хэдхэн хоногийн өмнө БОАЖЯ руу хандаж, шилжүүлсэн.

Яамнаас зохион байгуулалт хийж Борхүүг Богд уул орчимд бугын аж ахуй эрхэлж буй "Мөнгөн эгшиг" ХХК-д хариуцуулан өгсөн. Харин сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр "Хүний гараас хооллож идээшсэн Борхүү очсон газраа дасахгүй уулнаас бууж иржээ" гэсэн зураг, бичлэг тархаад буй.

Бид энэ талаар "Мөнгөн эгшиг" ХХК-ийн менежерээс тодруулан асуухад "Энэ яваад байгаа бичлэг, зураг дээрх буга Борхүү биш шүү. Борхүү энд бугын аж ахуй дээрээ байна. Энэ сошиэлээр яваа бичлэг дээрх буга өнгөрсөн намар манайхаас байгальд нь тавьсан зургаан буганы нэг нь байна. Манай аж ахуй энэ жилээс нийлүүлэгт орж байгаа болохоор нэгнээ хөөх, хажих нь ихсээд хэдэн буга байгалийн сүрэгт нийлүүлсэн. Харин Борхүү буганы хувьд идэш тэжээлээ сайн идэж байгаа, сүрэгтээ нэг их сайн дасаагүй л байна. Ямартай ч энэ жилдээ сүрэгтээ нийлүүлж, харж хамгаалж байгаад ирэх хавар байгальд нь тавина" гэлээ.

"Мөнгөн эгшиг" аж ахуйн буганууд ирэх жилээс төлөө өгч эхэлнэ. Одоогоор энд хорь шахуу буга идээшиж байгаа бөгөөд аялал жуулчлал гэхээсээ илүүтэй байгаль, ан амьтны тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн зорилгоор ажиллаж байгаа аж.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-23 08:58

За юун сүртэй юм. Ард түмэн хоосон хонож байхад юун буга.. Наадахаа буудаад хогийн цэг дээр байдаг хүүхдүүдэд бууз хиыж өг

Зочин
Зочин
2022-11-23 10:55
Reply to  Зочин

чи өөөрийгөө бууд чам шиг хүн байгаад ч яахав

Зочин
Зочин
2022-11-23 10:54

Сүрлэг сайхан амьтан шүү

Зочин
Зочин
2022-11-23 10:54

Аа ? Аль �##�ь нь монгол нутгийн минь баялаг бахарх�##� мөн.

Холбоотой мэдээ

Back to top button