УЛС ТӨР

"Зээл авч, өр нэмэх биш нүүрсний хулгайчдын оффшороор төсвийн алдагдлаа нөх"

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /2022.11.23/ хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал “ Зээл утгаа алдаж байна. Валютын нөөц бүрдүүлэх гээд зээл авдаг улс орон хэр олон байдаг юм бол? Монгол Улсын иргэн бүрт 30 сая төгрөгийн өр ногдож байгаа. Өр бууруулна гэсэн Ардын намынхан маань нэмж зээл авах тухай ярьж байга нь харамсалтай. Дутуу, цоорхой бүхнээ зээлээр нөхнө гэх юм бол 30 саяын өр дахиад нэмэгдэнэ. 

Засгийн газар маш эрч хүчтэй ажиллаж байна. “Эрдэнэс-Тавантолгой” дээр Бүрэн эрхэт төлөөлөгч томиллоо, валютын нөөцөө 300-400 сая ам.доллараар нэмэгдүүллээ. Экспортлогч компаниудад төлбөр тооцоогоо урьдчилж хийгээд валютын нөөц бүрдүүл гэсэн үүрэг даалгавар өглөө гэж зарлаж байсан. Энэ олон арга хэмжээ аваад валютын нөөцөө бүрдүүлж чадахгүй байгаа юм уу? 

Их хэмжээний нүүрсний хулгайн асуудал яригдаж байна. Тэр нүүрсний хулгайч нараа нэн даруй илчлээд, оффшор дансан дахь хөрөнгийг нь оруулж ирэх тал дээр Засгийн газар ажилласан нь илүү үр дүнтэй байх. Зээл авч, төсвийн алдагдлыг нөхөх нь хамгийн муу арга тул дэмжихгүй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button