НИЙГЭМНийгэм мэдээ

Ч.Болортуяа: Засгийн газрын хуралдаанд 21 аймгийн удирдлагууд оролцсон

Засгийн газрын өнөөдөр /2022.11.23/ хуралдсан. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулахын өмнө Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа товч мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар Цагаан нуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд шилжүүлэх тухай тогтоолыг баталлаа. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.

Өнөөдрийн хуралдааныг аймгийн удирдлагуудтай өргөтгөсөн байдлаар хийсэн. Энэ хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга болоод Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд зарим шийдвэрийг гаргасан" хэмээв.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг сайд нар танилцуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button