НИЙГЭМНийгэм мэдээ

Цахимаар хичээллэх эсэхийг өнөөдөр хэлэлцэж, хотын дарга захирамж гаргана

Өнгөрсөн баасан гарагт их хэмжээний цас орж, Улаанбаатарчууд автомашинтайгаа зам дээрээ тэг зогссон. Ирэх долоо хоногт цас орж, цочир хүйтрэхээр байгаатай холбогдуулан хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар хичээл, сургуулийг цахимаар явуулах санал гаргасан. Түүний энэхүү саналыг Хотын дарга дэмжсэн байр суурь илэрхийлжээ.

Энэ талаар Ж.Сүхбаатар сайд "Өнгөрсөн удаагийн тэг зогсолтоос сургамж авсан. Түгжрэл хүнд байна. Хүнд байгаа үед байгаль цаг уурын нөхцөлөөс үүдээд улам хүндэрч, гамшгийн нөхцөл байдалд орж болох нь тэндээс харагдсан.Тиймээс цаг агаар хүйтрэх өдрүүдэд хичээл, сургуулийг цахимаар оруулъя гэх саналаа хотын даргад хүргүүлсэн. Дэлхийн улс орнууд ч байгаль цаг уур хүндрэх үеүдэд яаж ажиллах, хэрхэх талаараа журам гаргачихсан байдаг. Хотын дарга энэ асуудал дээр журам боловсруулаад, зохих арга хэмжээ авна гэдгээ илэрхийлсэн. Би зөвхөн санал л хүргүүлсэн. Боловсролын байгууллагатай ярилцах, санал сонсох ажил нь хотынх" хэмээв.

Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар хотын дарга өнөөдөр уг асуудалтай холбоотойгоор захирамж гаргах нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2022-11-25 11:39

Сүхбаатар ч харин их зөв сан�##� гаргажээ. Мөн зарим төрийн �##�бан хаагч нарыг цахмиаар ажиллуулб�##� тгжрээнд ч хэрэгтэй

зочин
зочин
2022-11-25 11:43

Хичээл сургуулиа явууллаа.Хүйтрэхээр сургууль хаадаг гэсэн наад үзэл бодлоо боль.2 жил цахим явлаа наад ирээдүй болсон хүүхдүүдээ ном эрдэмтэй бролго.Боловсролын системээрээ оролдсон орон шууд мөхөх аюул руугаа явж байна гэж ойлгох хэрэгтэй. Цахимыг дэмжихгүй шүү

Холбоотой мэдээ

Back to top button