НИЙГЭМНийгэм мэдээ
Танилц: Өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүд

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. Тодруулбал, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллан, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүсийг шагналаа.
Сүхбаатарын одонгоор
- Галсансанзайн Махбариад /Улсын иргэний хамгаалалтын дарга асан, онцгой байдлын ерөнхий газрын ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, бэлтгэл хошууч, генерал/
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
- Баатарын Бат-Эрдэнэ /Сэлэнгэ аймгийн Мандал сумын ахмад настан, механикжуулагч/
- Зоригжоогийн Төвсанаа /Эрдмийн хязгаарлагдмал ХК-ийн Зэс утасны үйлдвэрийн дарга/
- Мөнхтөрийн Энхтуяа /UBS телевизийн программын албаны дарга/
Алтан гадас одонгоор
- Намхайгийн Энхтуяа /Цахилгаан тээвэр орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ахмад ажилтан/
- Магсарын Пүрэвсүрэн /Гэрлэх ёслолын ордны зохион байгуулагч, сургалтын багш/
- Цэндээсүрэнгийн Санжмятав /Хулстайн цогцолборт газар төвийн байгаль орчны хяналтын улсын байцаагч/
- Сэрээтэрийн Урантөгс /МХЕГ-ын хэлтсийн дарга/
- Пүрэвсүрэнгийн Содномгэлэг /Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч /
- Анжаагийн Буянжаргал /Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн сувилагч/
- Халзангийн Болд /Буянт ухаа олон улсын нисэх буудлын гал унтраах хэсгийн дарга/
- Намсрайн Ариунаа /Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн хяналтын инженер/
Хөдөлмөрийн хүндэт медалиар
- Аахүүгийн Бүрэнболд /Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн дамжуулах сүлжээний ашиглалт засвар, үйлчилгээний албаны ахлах инженер/
- Намсрайн Алтанхундага /Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн бага ангийн багш/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэе
Эрүүл энхийг хүсье
Bayar hurgey
наад сэнжтэй хөсрий тэмдгүүдээ боль. ямар ч нэр хүндгүй анц төгрөгийн урамшуул�##�гүй хог новшоор хүний тархи бүү угаа Хүрэлсүх ээ