УЛС ТӨРУлс төрийн мэдээ

А.Энхманлай: Кадастрын үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй 245 ААН бий

УИХ-ын үдээс хойших чуулган 42 гишүүний ирцтэйгээр эхэллээ. Үдээс хойших чуулганаар Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэхүү хуулийн төслийг Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Ажлын хэсгийнхнээс УИХ-ын гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Кадастрын үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй этгээд хэд байгаа вэ. Энэ хууль батлагдсанаар тусгай зөвшөөрөлтэй этгээдийн тоо хэд болох вэ. Урдчилсан тооцоо бий байх.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай:  Газар өмчлөх харилцааг 90 хоногт шийдвэрлэдэг байсан бол энэ хуулиар 30 хоногт шийднэ. Одоо улсын хэмжээнд 245 кадастрын зургийн үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй ААН байгаа. Тусгай зөвшөөрөлтэй ААН-үүд кадастрын зургийн зөрчил, хэмжилтийн алдаа их гаргаж байна. Үүнийг журамлах, цаашид цэгцлэх үүднээс нийт нутаг дэвсгэрийг мужийн тойрогт хувааж байгаа. Тойрогт нь хуваагаад, хүн амын тоо, газар нутгийн хэмжээнд нь тохируулаад тухайн орон нутагт хэчнээн мэргэжлийн байгууллага кадастрын үйл ажиллагаа эрхлэх боломжтойг нь тогтоон, зөвшөөрөл олгоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-25 19:43

Ёс зүй байхгүй. Газрын луйвар, наймааны гар хөл болсон, газрын �##�баны мэргэжилтэнүүдтэй хамаар�##�тай, бараг бүх мэргэжилтэн нэг кадастр компанитай. Өнөө цагийн манай нийгмийн хорт хавдар уур бухимд�##� түгжрэл хот төлөвлөлтгүй болгосны цаад хорон үндэс нь энэ газрын �##�бадууд засаг дарга нар. Эдэнд хүн чанар мэргэжлийн ёс зүй гэж өчүүхэн ч байхгүй. Энэ мэргэжлээрээ ажиллаж буй хүмүүс муу уршигаа хэзээ нэгэн цагт төлцгөөнө. Хатуу ч үнэн ийм л бна.

Холбоотой мэдээ

Back to top button