Нийгмийн

Монголын анхны 16 ангитай спортын баримтат кино өнөөдөр цацагдана

Монгол хүү Америк сагсан бөмбөгийн коллежийн нэгдүгээр дивизионд уригдах хүртэл энэ хугацаанд хэр их хүч, хөдөлмөр, амаргүй шат даваа туулсан талаарх түүний амьдралыг бодитоор харуулсан баримтат киног SPS телевиз бүтээжээ.

Энэхүү баримтат кино нь Монголын анхны спортын баримтад 16 ангитай кино гэдгээрээ онцлог юм. Тэгвэл тус кино SPS телевизээр өнөөдөр гарах бөгөөд Б.Ялалт ерөнхий продюсероор ажилласан байна.

Уг кино Ш.Энхийн-Одын цаашдын сагсан бөмбөгийн карьер төдийгүй NBA Draft-д ихээхэн түлхэц болж монгол болон Ази хүүхдүүдэд урам зориг өгсөн бүтээл билээ. Ш.Энхийн-Одын хувьд Дэйтон их сургуулийг сонгож монголчуудын дундаас анхдагч болж, NCAA-н нэгдүгээр дивизионы дээд сургуулиас тэтгэлгийн санал авч байсан түүхэн үйл явдлын эзэн.

Мөн түүний баг улирал эхэлснээс хойш гурван хожил, гурван хожигдол авсан байна. Мэдээж Ш.Энхийн-Од ихэнх тоглолтод гараанд гарч чамлахааргүй амжилт үзүүлснээрээ Монголоос NBA-д орох хамгийн ойр байгаа тоглогч хэмээн нэрлэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэтэрхий их хүлээлт үүсгээд сэтгэл санааны дарамтанд чаачихвий

Зочин
Зочин

Amjilt husie! Tsagaan hel am holuur baih boltugui

Зочин
Зочин

Shar vs bosgoj bn shvv

Зочин
Зочин

amjilt hvsey

Зочин
Зочин

Сайхан хүүд цагаан хэл ам холуур байх болтугай

Зочин
Зочин

Amjilt bayar hurgey

Del
Del

утгагүй юм хийх юмдаа

Зочин
Зочин

bayar hurgey

Зочин
Зочин

Баяр хүргэе

Холбоотой мэдээ

Back to top button