БНХАУ-ын хотуудад олныг хамарсан жагсаал болж, Ши Жинпинийг огцрохыг шаарджээ

Ковидтой тэмцэж буй Засгийн газрыг эсэргүүцсэн томоохон хэмжээний жагсаал Хятадад болж, жагсагчид Засгийн газрыг эсэргүүцсэн үг хэллэгтэй лоозон барьцгаажээ.
Бээжин, Шанхай зэрэг хотуудын гудамжинд олон мянган хүн гарцгааж, эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгджээ. Хүмүүсийг цагдаагийн машинд ачиж байсан талаар сурвалжлагч нар мэдээлсэн байна.
Түүнчлэн Бээжин, Нанжины их сургуулийн оюутнууд мөн хөдөлгөөн өрнүүлжээ. Дэлхийн санхүүгийн төв гэгддэг Хятадын Шанхай хотод болсон жагсаалын үеэр хүмүүс "Ши Жинпин, огцор! "Коммунист нам огцор!" хэмээн хашхирцгааж, лоозон өргөцгөөж байсан гэнэ. Ийм үгтэй уриа лоозон өргөх нь Хятадад энгийн үзэгдэл биш бөгөөд Засгийн газрыг эсэргүүцсэн ямар ч хүний хувь тавилан таагүй явдлаар төгсдөг гэжээ.
Гэвч Засгийн газар магадгүй "тэг ковид" бодлогыг эсэргүүцэгчид нэмэгдэж буйг төдийлөн сайн тооцоолоогүй байж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа аж. Ши Жинпин дахин сонгогдохдоо энэ бодлогыг цаашдаа ч үргэлжлүүлэхээ амласан юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайд ийм жагса�##� эсэргүүцлүүд гарах нь дамжиггүй. Хүрэлсүх гуай цус дарж нуг�##�ах арга ажиллагааг нь сайн суд�##�ж яваа байх даа.