Танд хэрэгтэй

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр байна

2022 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг хүргэж байна.

12-р сарын 02-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 3-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Салхи 30-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-р сарын 01-нд Алтайн салбар уулсаар, 2-нд говийн бүс нутгаар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Ихэнх хугацаанд хүйтэн Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -41...-46 градус, өдөртөө -30...-35 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -23...-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -11...-16 градус, бусад нутгаар шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -17...-22 градус хүйтэн, жавартай байна.

Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 28, 2022 16:12

Энэ хүйтэн бол манай архичдад маш хорлонтой м�##�чид бас анхаарч нэмнээ юмаа бэлтгэнэ биз.Манай Монголын Архичдын Нэгдмэл Нам эгнээгээ их цөөрүүлсээн Баянхошууны гошного Тулгаа босоогоороо хөлдсөн Толгойтын агсан Төгсөө агсарч яваад машины дугуй нөхсөн гээд маш олон нөхөд минь чадарсар байгаа.Одоо үхэхийг үл зөвшөөрнө манай МАНН 2024 оны сонгуульд лав 60 гаран сууд�##� авах төлөвлөгөөтэй байгаа шүү эрхэмсэг архичдаа өөрсдийхөө эзэмшил траншей болон урцандаа очиж г�##�аа хөсөө түлж байгаад тасраарай бид олуулаа байх тусмаа сонгуульд ял�##�т байгуулнаа амжилт архичдаа

Зочин
Зочин
11 сар 28, 2022 18:31

Сургуулиудыг хэд хоногтоо цахим руу шилжүүлсэн дээр биш үү?

Холбоотой мэдээ

Back to top button