УЛС ТӨРУлс төрийн мэдээЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Нийслэлийн өр улсын төсвийн найман хувьтай тэнцэж байна

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XVI хуралдаанаар 2023 оны төсвийг хэлэлцэж байна. Энэ үеэр нийслэлийн өрийн хэмжээний талаар ярилцсан юм.

Нийслэлийн Төрийн сангийн хэлтсийн дарга Н.Наранбаатар "Энэ он /2022 он/-ы зургаадугаар сарын байдлаар 24 төрлийн төсөл арга хэмжээтэй холбоотой 2.4 их наяд төгрөгийн өртэй байна. Энэ онд 69 тэрбум төгрөгийг төлсөн бол 2023 онд 92.6 тэрбум төгрөгийг төлөхөөр төсөвт тусгасан" гэв.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар сүүлийн 30 жилд нийслэлээр дамжуулан авсан өрийг нийслэл төлөхөөр болсон билээ. Тиймээс дээрх 2.4 их наяд төгрөгийн өрийг нийслэл өөрөө төлнө гэсэн үг.

Энэхүү мөнгөн дүн нь ирэх оны улсын төсвийн найман хувьтай тэнцэх хэмжээ юм.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Энэ өрийн талаар анх удаа ярьж байна. Өрийн удирдлагын менежментийг хийхийн тулд Дэлхийн банк болон олон улсын санхүүгийн байгууллагаас техникийн туслалцаа авч байгаа. Нийслэлийн урсгал зардал 117 тэрбум төгрөгтэй тэнцдэг. Гэтэл Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн 52 тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрүүлэхийг нийслэлд шилжүүлсэн. Нийслэлийн ачаалал нэмэгдэж, дүүргүүдэд хүндрэл үүснэ" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button