Эдийн засгийн мэдээ

"ANCSDAAP"-ийн 32 дугаар бага хурлыг 2024 онд манай улсад зохионо

"Ази, Америк, Номхон далайн орнуудын үндэсний тооллого, Статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг /ANCSDAAP/-ийн Хүн амын тооллогын 31 дүгээр бага хурал" Японы Токио хотод эхэлжээ.

Олон улсын энэхүү хурал нь арванхоёрдугаар сарын 1 хүртэл үргэжлэх юм. Уг хурлаар "2020 оны тооллого, судалгаанд КОВИД-19 хэрхэн нөлөөлсөн, түүнээс шалтгаалсан сорилтуудыг хэрхэн даван туулах" талаар онцлон хэлэлцсэн байна.

Энэ хурлыг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг.

Манай улсаас Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа цахимаар оролцжээ. Тэрбээр "Монгол Улсын хүн амын тооллогод КОВИД-19 хэрхэн нөлөөлсөн, мэдээлэл цуглуулах болон боловсруулахад ямар сорилтууд учирсан" талаар илтгэл тавилаа.

Мөн "ANCSDAAP"-ийн Удирдах зөвлөлийн дэд Ерөнхийлөгчөөр Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдавааг сонгожээ.

Мөн ирэх 2024 онд тус нийгэмлэгийн 32 дугаар бага хурлыг манай улсад зохион байгуулахаар боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button