Нийгмийн

Н.Сугар: Сэлбэ голд төсөвлөсөн 3.1 тэрбумыг татаж, төслийн нэгжийг татан буулгалаа

Өнөөдөр /2022.12.01/ НИТХ хуралдаж байна. Энэ үеэр НИТХ дахь МАН-ын бүлэг Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй гэжээ.

Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс уг санхүүжилтийг эгүүлэн татахаар болж байна.

Энэ тухай Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд сэлбэ голтой холбоотой асуудал маш их шүүмжлэл дагуулж нийгмийн сүлжээнд хэлэлцүүлэг болсон. Үүнтэй холбоотойгоор Сэлбэ гол төсөл ямар учиртай төсөл байсан бэ гэдэг талаар нийтэд дахин мэдээлэл өгье.

2018 онд БНХАУ, манай улс хоёрын засгийн газрын зээлийн хэлэлцээрийн хүрээнд 60 сая ам.доллараар Сэлбэ голыг тохижуулах, урсацыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой төсөл санаачилсан. Энэ төслийг нийслэлийн засаг даргын зүгээс эхлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Учир нь тус голын урсцыг сайжруулж, голд нь гурван байршилд томоохон хэмжээний цөөрөм байгуулснаар хотын иргэдийн ундны усны нөөц, агаарын чийгшил зэрэгт чухал нөлөөтэй хэмээн тоддорхойлсон. Тиймээс энэ төслийг хөдөлгөх нь зүйтэй гэж үзсэн. Үүнтэй холбоотой Сангийн яаман дээр төслийг нэгж байгуулан, төслийн удирдагчийг сонгох шалгаруулалтыг зарлаад иргэн Б.Цэцэг шалгарсан. Иргэн Б.Цэцэгийг мэргэжлийн бус хүн гэж нийгэмд бас л хэлэлцүүлэг өрнөсөн. Тийм учраас түүнийг яагаад шалгаруулсан эсэх тухай асуудлыг тайлбарлая.

Өнөөдрийн байдлаар энэхүү төсөлд улсын төсвөөс нэг ч хөрөнгө мөнгө зарцуулагдаагүй байгаа. Ирэх оны төсөвт зарцуулагдахаар төсөвлөсөн байсан 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ийнхүү НИТХ дахь МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж дэмжихгүй гэдгээ илэрхийлснээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч саналаа эргүүлэн татаж байна. Ингэснээр Сэлбэ гол төсөл санхүүжилтгүй болж байгаа учраас төслийн нэгжийг буцааж татан буулгах албан тоотыг Сангийн яаманд хүргүүлнэ. Учир нь Нийслэлийн Засаг даргын дангаараа шийдэх асуудал биш. Тиймээс шийдвэр Сангийн яаманд эцэслэгдэнэ" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Del
Del
2022-12-01 15:19

тэр сэлбийн эхэнд газар авсан сү батболд цагаан нарыг учрын олооч урсацгүй болгоход гол үүрэг гүйцэтгэсэн нөхдүүд шүү дээ

Хүн чанар хэцүү үед илэрдэг
Хүн чанар хэцүү үед илэрдэг
2022-12-01 15:39

Торгууль нэртэй мөнгийг иргэдийн карманаас гаргуулж тонох дээрмийн ажиллагааг дэмжсэн Цэцэг хүүхний төслийг ш##гаруулсан нь та##агдсангүй. Тэгээд ч эх орны эдийн засаг болон хүмүүсийн амьдр## өдөр ирэх тутам ядуур## руу явж байхад төсөл нэрээр орж ирсэн 60 сая $-ыг өнөөдрийн ######шгүй хэрэгцээ мөн эсэхийг нягтлахгүйгээр дур зоргоороо үрэн таран хийж байгаа хотын дарга ч огцрох ёстой. Эзэмшсэн эдийн засгийн мэргэжил тэр хүнийг голж бна даа.

Холбоотой мэдээ

Back to top button