ДЭЛХИЙНийгэм мэдээСонин хачинУРЛАГ

Доха хотод дэлгэсэн монгол уран зургуудыг ирэх сард авч ирнэ

Катар улсад хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ийг зохион байгуулж буй. Тэгвэл энэхүү тэмцээний хүрээнд дагалдах олон үйл ажиллагаа байгаагийн нэг нь уран зургийн үзэсгэлэн юм.

Доха хотын Үндэсний музейн хойморт монгол зураачдын дүрслэх урлагийн бүтээлүүдийг дэлгэсэн байна.

Ц.Жамсран агсны "Орхоны хавар", Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чогсомын "Тайхар чулуу", Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Гаваагийн "Кино механикч", Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт М.Цэмбэлдоржийн "Цагийн сайхан" гэх дөрвөн бүтээлийг тавьсан ажээ.

May be art of text
Ц.Жамсран "Орхоны хавар"
Б.Чогсом "Тайхар чулуу"
Хамгийн чухал нь кино :|: Mein Kampf
Л.Гаваа "Кино механикч"
М.Цэмбэлдорж "Цагийн сайхан"

Энэ талаар Монголын уран зургийн галлерейн захирал Б.Сарантуяагаас тодруулсан юм. Тэрбээр "Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2020 онд Кембрижийн их сургуулийн доктор манай улсад дээрх уран зургуудыг сонгосон. Улмаар энэ оны өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Катар улсын Доха хотод дөрвөн уран зургийг хүргэлээ. Уран зургуудыг нэгдүгээр сард буцаан авах юм. Зургаан сар буюу хагас жилийн хугацаатайгаар түрээсэлсэн" гэлээ.

Мөн тэрбээр "Олон улсын хууль, эрх зүйн хүрээнд гэрээ байгуулсан тул уран зургуудад ямарваа нэгэн гэмтэл, хохирол үүсвэл гэрээний дагуу хохирлыг барагдуулна. Даатгал, төлбөрийн хувьд ихээхэн өндөр үнэлгээтэй. Холбогдох яам хамтарч ажиллаж байгаа" гэсэн юм.

Доха хотын Үндэсний музейд тавьсан зурагнууд нь нүүдэлчдийн амьдралын талаар билээ. Тиймээс манай улсаас байгалийг дүрсэлсэн уран зургуудыг сонгосон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button