Нийгмийн

Эрдэнэт үйлдвэрийн хамт олон энэ жилийн мод тарилтын ажлаа эхлүүллээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын энэ жилийн мод тариалалт эхэллээ. Өнөөдөр Соёл, урлагийн цогцолборын ажилтан, уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Баян-Өндөр уулын Хүрэн булгийн аманд улиас тарьсан бол Спорт цогцолбор, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хамт олон нийгмийн цехүүдээ уриалан “Ногоон төгөл” төслийн талбайд монос суулгасан юм.

Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийнхэн энэ сарын 17, 18-нд Баян-Өндөр уулын бэлд 300 улиас, “Ногоон төгөл”-ийн талбайд 200 монос тарихаар төлөвлөжээ. Ингэснээр, Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд Баян-Өндөр уулын Хүрэн булгийн аманд 2.430 мод, “Ногоон төгөл” төслийн талбайд 15 мянган мод тарьж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button