НИЙГЭМНийгэм мэдээ

БНСУ-ын эмнэлэгт өр тавьж, охиндоо эмчилгээ хийлгэж буй Б.Бадамцэцэгтэй ярилцлаа

Энэ эмэгтэйг Б.Бадамцэцэг гэдэг. Нэг ойтой охиноо тэврээд Сөүл хотын гудамнаа сууж буй эл зургийг нь та цахим хуудаснаас харсан байх.

Түүний охин Б.Цэрэнлхам 2021 оны есдүгээр сарын 5-нд төрсөн. 33 долоо хоногтой, кесерова хагалгаагаар дутуу мэндэлсэн. Үүний улмаас мөн утаа, агаарын бохирдол зэрэг орчны нөлөөнөөс болж тархи нь бүрэн төлжөөгүй. Уйлах, мөөмөө хөхөх, хоол идэх рефлексгүй. Тиймээс байнга хүчил төрөгчийн аппаратанд байдаг, гуурсаар хооллодог. Тархины хүчил төрөгчийн гүн дутагдалтай гэж оношлогдон ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаад БНСУ-ын Сөүлийн их сургуулийн Хүүхдийн эмнэлэгт эмчлүүлэхээр энэ оны долоодугаар сарын 3-нд явсан юм.

Бид охины ээж Б.Бадамцэцэгтэй холбогдож тодруулга мэдээлэл авлаа.

-Монголоос явахдаа эмчилгээний зардал нь бүрдээд явсан уу. Цаашид эмчилгээний зардалд хэдэн төгрөг шаардлагатай байгаа бол?

-Сөүлийн их сургуулийн Хүүхдийн эмнэлгийн мэдрэлийн тасагт охин маань хэвтэж байна. Монголоос 67 сая вонтой ирсэн. Энэ монгол мөнгөөр 173 сая төгрөг. Эмнэлэгт ирээд л мөнгө урссан. Зургууд шинээр авахуулахаас эхлээд л. Монголоос авч ирсэн бүх мөнгө дууссан. Нэгэнт охиноо хүний газар аваал ирсэн тул энд амьдарч буй монголчуудын очдог газар болох Монгол таун гээд байрны үүдэнд хандивын аян зарлаад долоо хоногийн нэг өдөр очиж байгаа. Бусад нь эмчилгээтэй байдаг юм.

Одоо бол охин маань яаралтай эмнэлэгт хэвтчихсэн байна. Уушиг үхжилт ихтэй ирсэн. Одоо бол нэлээн сайжирсан. Яг тэр оношоороо хэвтэж байгаа. Тархийг нь хатингаршаад, үхэжчихсэн байна гэж хэлсэн. Монголоос ирсэн мөнгөөрөө зүтгээд эмчлүүлсэн. Нөхөн сэргээх эмчилгээ болон тархины эмчилгээ хийгдэж, маш сайн сэргэлт өгч байгаа. Нуруу нь хазаалттай байна гэсэн Нурууны асуудлыг нь эмчлүүлэхэд 80 сая вон хэрэгтэй. Энэ мөнгийг босгочихвол нурууны асуудлыг нь эмнэлэгтэй ярьж эхэлнэ дээ.

-Нэг өдрийн эмчилгээний зардал нь монгол мөнгөөр хэдэн төгрөг вэ?

-Хүүхдийн маань нөхөн сэргээх эмчилгээний зардал өдөрт 280-580 вон. Энэ хооронд хэлбэлзэж байдаг. Монгол мөнгөөр бол өдрийн эмчилгээ нь 750 мянгаас 1.5 сая болдог. Зарим дээр цусны шинжилгээ өгөх бол нэмэгдээд л явчихна. Ер нь бол мөнгөний асуудалтай байгаа. Бид эмчилгээний визээр ирсэн тул ажиллаж болохгүй. Гэхдээ нөхөр маань ажиллааад, монгол мөнгөөр өдөр 300-400 гаруй мянган төгрөг олж байгаа. Түүнийгээ эмчилгээндээ өгнө. Өдөр өдрөөр өгөхийг боддог ч яалтачгүй эмнэлэгт өртэй байгаад л байна.

-Одоо тэгэхээр эмнэлэгт өртэй байгаа гэсэн үг үү?

-Өчигдөр /2022.12.07/ өр болох 4 сая вон төлсөн. Монгол ахан дүүсийнхээ өгсөн хандивын мөнгөөр ийн өрөө төлөөд, дахиад өр тавиад хэвтэж байна. Охин маань халуураад байсан тул хэвтэхгүй бол болохгүй байлаа. Эмнэлгээс гарахад 4-5 сая вон гарчихсан байх болов уу.

Даатгалгүй учир эмчлүүлэхэд үнэхээр хүнд юм байна. Ямар ч гарц гаргалгаа байхгүй тул хандивын гараа сунгаач ээ гэж хүсэж байгаа юм. Хандивын аянд нэгдэж, манай гэр бүлийг элэг бүтэн амьдруулахад тус болоорой. Монголчууддаа баярлалаа.

Дансны дугаарыг дараах зурагт хуудсаас харах боломжтой.

May be an image of 1 person, child and text
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-08 09:01

Худлаа хүүхэн. ????

Bibu
Bibu
2022-12-10 13:38
Reply to  Зочин

Yag unen ystoi muuhai huuhen hudalch zalitai

Зочин
Зочин
2022-12-08 10:49
Reply to  Зочин

Ядаж мэдэж байгаа юм.

Холбоотой мэдээ

Back to top button