УЛС ТӨР

Жагсаалын явц: Жагсагчид намжиж, тарж байна

Эрх баригчдаас шударга үнэнийг шаардсан, нүүрсний хулгайн хэргийг шийдвэрлүүлэхийг хүссэн иргэдийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдийн дийлэнх хэсгийг залуучууд бүрдүүлж байгаа ажээ. Ингэхдээ өглөө 10 цагаас хойш цугласан байна.

НЭМЭЛТ: 22.25 ЦАГ

-Онц байдал тогтоохыг түр түдгэлзүүллээ-

УИХ-ын чуулган хаалттай хуралдаж, онц байдал зарлах эсэхийг хэлэлцсэн билээ. Тодруулбал, Төв талбай дахь жагсаал хурцадмал байдалд шилжсэнтэй холбогдуулан эл асуудлыг хэлэлцэж байсан юм. Эх сурвалжуудын мэдээлж байснаар УИХ-ын гишүүдийн олонх уг саналыг дэмжиж, Ерөнхийлөгч зарлиг гаргах процесс хүлээгдэж буй хэмээн ойлгогдож байв.

Харин УИХ-ын чуулганы хуралдааны явцад жагсаал намжиж буй тул онц байдал зарлах асуудлыг түр түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн байр суурь давамгайлж эхэлжээ. Үүний дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн онц байдал зарлах саналыг дэмжээгүй байна.

Тиймээс УИХ-аас энэ асуудлыг түдгэлзүүлсэн буюу онц байдал тогтоох шаардлагагүй хэмээн үзлээ. Улмаар цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд гишүүдийн олонх санал нэгдсэн байна.

Нөгөө талаас талбай дээр жагсаж байсан иргэд цөөрчээ. Тиймээс өнөөдрийн жагсаалын хурцадмал асуудал намжлаа. Жагсаал тарсны дараа залуучууд Төв талбайн хогийг түүсэн юм.


НЭМЭЛТ: 21.05 ЦАГ

-Хүчний сургуулийн оюутнууд талбайд дайчлагдав-

Батлан хамгаалахын болон Дотоод хэргийн их сургуулийн оюутнуудыг дайчилгаанд бэлэн байлгах тушаал өгч, сургуульд нь байлгаж байжээ. Тус сургуулийн оюутнууд нэмэлт хүч болон Төв талбайд дайчлагдлаа.

Мөн Сүхбаатарын талбайд эмнэлгийн гурван баг, шаардлагатай тохиолдолд ажиллах найман баг ажиллаж байна. Үндсэн тусламжаар 103-ын дуудлагын 48 баг үйлчилж байна.


НЭМЭЛТ: 20:55 ЦАГ

-Х.Нямбаатар сайд гишүүдэд мэдээлэл өгчээ-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан яг одоо цахимаар хаалттай хуралдаж байна. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар иргэдийн жагсаалын талаарх мэдээлэл өгч байгаа аж.

Хуралдаанаар нийслэл хотын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал тогтоох асуудлыг хэлэлцэж байгаа аж. Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй Гамшгаас хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлд,

Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх Хэвлэх 25.1.Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулахуйц гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал тохиолдсон үед Монгол Улсын Их Хурал уг асуудлыг дараалал харгалзахгүйгээр нэн яаралтай хэлэлцэж, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг гаргана гэж заасан.

Энэ дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж байна.


НЭМЭЛТ: 20.30 ЦАГ

-УИХ-ын чуулган цахимаар хуралдана-

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, УИХ-ын чуулганыг цахимаар хуралдахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Эдүгээ ажлын цаг тарж, Төрийн ордны гаднах орчинд эмх замбараагүй байдал үүсээд байгаа тул УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанд цахимаар оролцох аж. Чуулганд ҮАБЗ-ийн гишүүд болох төрийн гурван өндөрлөг оролцоно гэсэн мэдээлэл байна.


НЭМЭЛТ: 20.00 ЦАГ

-Д.Сумъяабазар жагсаалыг албадан тараах захирамж гаргалаа-

Төв талбайд өрнөж буй иргэдийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж, одоогоор Төрийн ордны хашаануудыг эвдэлж, орох хаалга руу нэвтрэх оролдлого хийсээр байна. Анхлан амралтын нэг өдөр үргэлжлэх албан бус товтой эхэлсэн иргэдийн сайн дурын жагсаалын нөхцөл байдал хурцдаж, иргэд гэмтэх тохиолдлууд олширсоор байгаа юм.

Тэгвэл хотын дарга Д.Сумъяабазар уг жагсаалыг зохион байгуулах зөвшөөрлийг албан ёсоор аваагүй учир бүрэн эрхийнхээ хүрээнд АЛБАДАН тараах захирамж гаргаад байна. Захирамжийн дагуу хоёр цагийн дотор албадан тараах аж. Жагсагчдын зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахыг шаардсан. Тэдний шаардлагыг Ерөнхий сайдын зөвлөх А.Ариунзаяа хүлээн аваад буй.

Жагсаалын үеэр хэв журам сахиулж буй зургаан албан хаагч гэмтэж, биедээ төмөр зүйл авч явсан иргэд тогтоогдоод байна. Тиймээс Цагдаагийн байгууллагын зүгээс иргэдийг тайван замаар үзэл бодлоо илэрхийлж, тарахыг уриалаад байгаа юм.


НЭМЭЛТ: 19.30 ЦАГ

-Ордны нураасан хашаанд машин дарагдав-

Төрийн ордны зүүн хаалга эвдэрлээ. Улмаар цагдаагийн албан хаагчид өөрсдийн биеэр хаалт болон зогсов. Мөн ордны таван хэсэг хашааг салгаад байна. Үүний улмаас нэг машин дарагдлаа.

Зүүн хаалганы үүдэнд иргэд ч олноор зогссон дүр зурагтай байна. Иргэдийн жагсаал хараахан намжсангүй.


НЭМЭЛТ: 19.00 ЦАГ

-Дөрвөн иргэн олны хөлд дарагдаж, хөнгөн гэмтжээ-

Жагсаалтай холбоотой нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн билээ. ЦЕГ-ын дэд бөгөөд НЦУГ-ын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал "Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийхдээ зорилго агуулгаа танилцуулж бүртгүүлдэг. Гэсэн хэдий ч энэ жагсаал бүртгэлгүй юм. Цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллж, тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхийг дэмжиж байна" гэв. Мөн тэрбээр "Жагсаалын үеэр гацуур мод шатаасан иргэн мансуурсан байсан. Дөрвөн иргэн олны дунд дарагдаж, хөнгөн байдлаар гэмтсэн" гэлээ.


НЭМЭЛТ: 18.30 ЦАГ

-Жагсагчдыг ордны төв шатнаас хүчлэн буулгалаа-

Ням гарагийн 11 цагаас эхэлсэн төв талбайн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилсээр байна. Өчигдөр өдийд жагсагчид Зайсан чиглэлд Их тэнгэрийн амыг зорьсон ч хүчилсэн хамгаалалт нэвтрүүлээгүй. Харин өнөө өглөө төв талбайд үргэлжилсэн жагсаал оройдоо төрийн ордон руу нэвтрэх зорилготой бөөгнөрөл үүсгээд байна. Яг одоогийн байдлаар төрийн ордны урд хэсгийг цагдаа, хүчний бүрэн хамгаалалтад авч, жагсагчид дээш гарах боломжгүй болгоод байна. Цагийн өмнөөс цагдаа, хүчний байгууллага 2-3 машинаар нэмэлт хүч авч ирж байгаа гэсэн мэдээлэл цацагдсан ч илтээр хүчний хамгаалалт нэмэгдсэн нь ажиглагдахгүй байгаа юм.

НЭМЭЛТ: 17.50 ЦАГ

-Жагсагчид ордон руу орох оролдлого хийж, хамгаалалтын ажилтныг гэмтээсэн байна-

Төв талбайн нөхцөл байдлын тухайд жагсагчид болон цагдаа, хүчний байгууллагынханы тоо улам нэмэгдэж байна. ЗГХЭГ-ын дарга, иргэдийн жагсаал цуглааны нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилгоор байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Д.Амарбаясгалан ордны урд хаалгаар гарч ирж, жагсагчидтай уулзана гэсэн боловч одоог хүртэл гарч ирээгүй байна. Хамгийн сүүлийн мэдээллээр хүчний байгууллагууд нэмэлт хамгаалалтаар 2-3 машин алба хаагч авч ирэхээр зохион байгуулалт хийсэн мөн иргэд Засгийн газрын ордон руу орох оролдлого хийж, хамгаалалтын ажилтаны толгойг хагалсан гэх мэдээлэл байна. Манай сайтын сурвалжлах баг төв талбайгаас шууд дамжуулалт хийж байгаа ч иргэдийн хэт их бөөгнөрөл, ачаалал байрласан газраасаа хөдлөх боломжгүй нөхцөл байдлыг үүсгээд байна.

НЭМЭЛТ: 17:00 ЦАГ

-Жагсагчдын төлөөлөл шаардах бичгээ А.Ариунзаяад гардууллаа-

Жагсагчдын төлөөлөл шаардлага бичгийг ерөнхий сайдын ахлах зөвлөх, ажлын хэсгийн дарга А.Ариунзаяад гардуулан өглөө. Иргэд эхэндээ түүнд өгөхөөс татгалзан уухайлж байсан, албан тушаалаа танилцуулсаны эцэст өгөх шийдвэр гаргаж гардууллаа. А.Ариунзаяа “Жагсагчдын шаардлагыг би хүлээн авлаа. Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан удахгүй урд хаалгаар гарч жагсагчидтай уулзана. Та бүхэн тайван баймаар байна. Жагсаал бас хяналтаас гарах гээд байх шиг байна. Замбараатай байцгаая. Ерөнхий сайдын захирамжаар Ажлын хэсэг байгуулагдсан, ажлын хэсгийн ахлагч Д.Амарбаясгалан удахгүй та нартай уулзана. Жагсагчдын хүсэл тэмүүллийг хүндэтгэж байгаа. Нэгнээ сонсьё, зохион байгуулалттай байгаарай. НҮБ-ын байгууллагууд ёолк засчихсан байсан, шатаачихаж байгаа байхгүй юу" гэж хэллээ.
Харин иргэдийн төлөөлөл “Төрийн гурван өндөрлөгт тус тус бичиг үйлдсэн байгаа. Шийдэлгүй эмх замбараагүй байдал үүсгэж байхаар хариугаа хүлээе. Цагдаагийн алба хаагч нарт хандаж хэлэхэд битгий айгаарай, хүч битгий хэрэглээрэй, аль аль талаасаа ухамсартай байя. Ахлах зөвлөх ажлын албаны дарга А.Ариунзаяад гардууллаа. Д.Амарбаясгалан урд гарч ирнэ” гэж хэллээ.

НЭМЭЛТ: 16.50 ЦАГ

-Д.Амарбаясгалан жагсагчидтай уулзана гэсэн ч уулзсангүй-

Цугласан жагсагчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг 16:00 цаг гэхэд гарч ирж, уулзахыг шаардсан билээ. Гэхдээ Ерөнхий сайд гарч ирэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Харин ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 14.00 цаг мэдээлэл хийх үеэрээ "Одоо жагсагчидтай гарч уулзана, шаардлагыг нь хүлээж авна" хэмээн ярьсан. Гэвч ЗГХЭГ-ын дарга одоо хүртэл гарч ирж, уулзаагүй байна.

Энэ байдлаас үүдэж жагсаалын нөхцөл байдал хурцадсаар. Залуучууд Төрийн ордон руу орохоор дайрч, хамгаалалтад гарсан цагдаагийн алба хаагчдыг түрж буй дүр зурагтай байна.


-Жагсаалын явц: Нэг иргэн ухаан алдаж, түргэн тусламж авлаа-

НЭМЭЛТ: 16.23 ЦАГ

-Жагсаалын явцад нэг иргэний бие муудлаа-

Жагсаалын явцад нэг иргэний биеийн байдал муудлаа. Улмаар түргэн тусламжийн машин ирснээр тус иргэнийг эмнэлэг рүү хүргэв.

Төв талбайд сүлжээ хязгаарлагч тавьсны улмаас мэдээллийн сайтууд шууд дамжуулалт хийхэд хүндрэл үүссэн. Гэсэн хэдий ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цаг алдалгүй нөхцөл байдлыг хүргэж байна.


НЭМЭЛТ: 15.55 ЦАГ

-Цагаан хоолойгоор анхааруулга, санал, зөвлөмж зарлаж байна-

Төв талбайг зорин ирэх иргэдийн тоо цаг тутамд нэмэгдэж байна. Улмаар Төрийн ордны урд хаалганаас Сүхбаатарын хөшөө хүртэлх хэсэгт жагсагчид цуглажээ. Төрийн ордын урд хаалганы шатан дээр иргэд зогссоор. Иргэдэд цагаан хоолойгоор анхааруулга, санамж, зөвлөмжийг хүргэж буй.

Мөн цагдаагийн алба хаагчид нэмэлтээр ирсэн бөгөөд иргэдийг тайван жагсахыг уриалж, анхааруулсаар байна. Харин иргэдийн зүгээс цагдаа нарыг иргэдтэйгээ жагсахыг уриалж байгаа юм.

Жагсагчид дунд архи согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд байгаа бөгөөд Цагдаагийн ерөнхий газраас согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг жагсаалаас гаргаж байгаа ажээ.

Тиймээс Төв талбайг зорьж буй болон жагсаж буй иргэд та бүхэн болгоомжтойгоор, тайван жагсана уу.


НЭМЭЛТ: 15.05 ЦАГ

-Жагсагчид Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ-

Жагсагчид эрх баригчдыг гарч ирэхийг шаардаж байна. Төв талбайг зорин ирэх иргэдийн цуваа тасрахгүй байгаа юм. Холбогдох албаны хүмүүс албаны мэдээлэл хийж, Ажлын хэсэг байгуулна хэмээн хэлсэн билээ. Иргэдийн зүгээс Ерөнхий сайдад иргэдтэйгээ уулзах шаардлагыг хүргүүлжээ. Уг шаардлагад "Ерөнхий сайдыг 16.00 цагаас гарч ирж уулзахгүй бол төв замыг хааж, жагсаалыг үргэлжлүүлнэ" хэмээв.

Жагсагч: Эрх баригчдад итгэл итгэл алдарч байна. Биднийг дахин нэг цаг хүлээлгэх гэж байна шүү дээ. Хурдан гарч ирж бидэнтэй уулз.

Жагсагч: Нүүрсний хулгайчдын хэргийг яаралтай шийд. Нэрсийг нь бүгдийг нь зарлах хэрэгтэй. Дараа нь хариуцлагаа тооц.

Жагсагч: Хулгайчдын нэрсийг зарлах гэтэл өөрсдийнх нь нэр гарах болохоор олон нийтэд хэлэхгүй байгаа юм уу.

Жагсагч: Хуулин дээрээ өөрсдийгөө нэгдүгээрт тавьдаг. ААН жижигхэн юмнаас болж хааж боодог. Залууст хаалга үүдээ нээхгүй бүх боломжийг хааж байна. Өөрсдөө талбай дээр жагсаж эрх мэдэлд хүрчхээд одоо Чингисийн хөшөөний ард нуугдаад сууж байна. Бид нарын мөнгөнөөс хулгай хийж байна. Нүүрсний хулгай бол зөвхөн нэг хувь нь шүү дээ. Дотоодоосоо ажлын хэсэг байгуулж байгаа бол уучлаарай. Хэзээ ч итгэхгүй. Хулгайгаа зогсоо, тэгээд огцор.

Жагсагч: Нүүрс хулгайлсан хүмүүсээ гаргаад ир. Бид нар мөнгө авч жагсаагүй. Цөс нь хөөрсөн залуус юу ч хийж магадгүй шүү. Бид нарт 7 сарын 1 шиг хар өдөр хэрэггүй.  Сая гацуур шатаачихлаа. Бид юу ч хийж чадсангүй.

Иргэд Төрийн ордны шат руу утаат бөмбөг шидсэнийг тус газар хамгаалалтад гарсан цагдаа унтраалаа. Мөн жагсагчид Төрийн ордны зүүн талын замыг хааж зогсов.

May be an image of 7 people and outdoors

НЭМЭЛТ: 14.45 ЦАГ

Төв шуудангийн урд жагсаж байсан ирэгдийг тараалаа. Улмаар Төв талбайд жагсаал үргэлжилж байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ


НЭМЭЛТ: 13.47 ЦАГ

-Төв шуудангийн уулзварыг хаалаа-

Жагсагчид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжлээ. Тэд Төв шуудангийн уулзварыг хаан зогссон тул автозамын хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоогоод байна. Яг одоо Тээврийн цагдаагийн албаныхан нөхцөл байдалд ажиллахаар бэлтгэж эхэлжээ.


НЭМЭЛТ: 13.40 ЦАГ

-Иргэд цайны цагаараа ч ирж жагсаж байна-

Залуучууд эрх баригчдыг гарч ирэхийг шаардаж байна. Тэд тайван жагсаал хийсээр. Одоогоор Төв талбайд үймээн самуун гараагүй байна. Жагсагчдын нэг хэсэг нь УИХ-ыг тарахыг шаардаж байгаа бол нөгөө хэсэг нь иргэдийн дарамт шахалтаар ажлыг нь хийлгэе хэмээж буй. Үгүй бол хариуцлага тооцож амжаагүй байхад тухайн хэрэг замхарна хэмээн үзэж байгаа ажээ.

Өчигдрийн жагсаалын үеэр тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, нүцгэлсэн залууг захиалгатай хэмээн үзэх хүмүүс байсан билээ. Тэрбээр "Намайг У.Хүрэлсүхийн ард явж байсан залуу гэсэн байна лээ. Тэр залуу МУИС-ийн Өнөрболд гэх хүн. Мод тарихаар явах үед зурганд нь өртсөн залуу юм билээ. Адилхан үс засалттай болохоор намайг гэж гүжирдсэн. Ямар ч төс байхгүй байхад шүү дээ. 300 мянган төгрөгөөр жагссна гэх зураг явж байна лээ. Залуучуудаас айсан тролл их байна. Нүүрсний хулгайчдын нэрсийг өг хэмээн жагсаж байна шүү дээ" гэв.


Жагсаж буй залуучууд цайны цагаараа гарч ирсэн бол ажил хаялт зарласан хэсэг бүлэг ч байгаа ажээ. Оюутнуудын хувьд хичээлээсээ чөлөө авч, тасалсан тохиолдол ч байна. Тэдний хувьд хэлэхийг хүссэн үгсээ лоозонд бичиж, барьж зогссон юм. Иргэдийн тавьж буй шаардлагад,

  • УИХ-ыг хариуцлагатай байхыг шаардсан
  • Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулж, НӨАТ-ын 10 хувийг буцаан авах
  • Авлига албан тушаалын хуулийг өөрчлөх
  • Шударгаар хулгайн асуудалтай тэмцэх
  • Улсын болон төсвийн хулгайн хэргүүдэд хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна.

ФОТО


Жагсаалын дийлэнхийг залуучууд бүрдүүлж, хариуцлага нэхсээр

Залуус, оюутнууд эрх баригчдыг хариуцлагатай байхыг хүссээр. Тэд өөрсдийн байр суурийг ийн илэрхийлэв.

Иргэд:

  • Багш нар хичээлээ тасалж болохгүй хэмээн хэлсэн ч ангиараа ирсэн. Иргэд өвлийн хүйтэнд хувцсаа тайлж, хариуцлага нэхсэн ч гарч ирсэнгүй шүү дээ. Энэ жагсаал үр дүнд хүрээсэй
  • Зөв нийгэмд амьдармаар байна. Үр дүн гартал жагсаалд оролцоно. Долоо хоног хичээлээ тасалсан ч хамаа алга. Багш нар бидний үзэл бодлыг дэмжихийн хажуугаар болгоомжтойгоор оролцоорой хэмээн хэлсэн.
  • Хүн итгэл үнэмшлээ чөлөөтэйгөөр илэрхийлэх эрхтэй хэмээн Үндсэн хуульд заасан. Тиймээс залуучууд үзэл бодлоо илэрхийлж байна. Сургууль үүнд ямар ч хамааралгүй. Энэ бол бидний үзэл бодлоо илэрхийлж буй тайван жагсаал юм. Бидний эцэг эх хэн нэгэн хулгайчдын мөнгийг бэлдэх гэж татвар төлдөггүй.
  • Үеийн залуучууддаа сэтгэл дундуур байдаг. Ялангуяа үхэр жилтнүүддээ. Гэтэл талбай дээр 1995 оноос хойших залуу үеийн төлөөллүүд олон байгаад баяртай байна. Бидний ирээдүй гэрэлтэж байна шүү дээ. Үзэл бодлоо илэрхийлж буй нь сайхан байна.
  • Нэг өдрийн ажлаа хойшлуулаад иргэдтэй хамт жагсахаар ирлээ. Нийгэм шударга байж иргэдийн амьдрах боломжийг хангаасай. Үр дүн гарахыг хүлээж байна.
  • Хүмүүс нэмэгдсээр л байгаа. Эх орондоо сайхан амьдарцгаая л даа. Үр дүнд хүртэл нь жагсана. Монголчууд нэгдэж чадаж байгаад баяртай байгаа.
  • Жагсаалд хутган үймүүлэгчид олон байна. Намын даалгавраар явж буй хэсэг байсаар л. Залуучуудын толгойг угаахаар оролдож байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Өчигдрийн жагсаалд иргэд ямар нэгэн байдлаар бэртэж гэмтээгүй бөгөөд жагсаал аажимдаа өндөрлөсөн билээ. Жагсаалын явцыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-05 13:14

шударга ёс тогтож хулгай гэмт хэрэг шийдэгдээсэй

Зочин
Зочин
2022-12-05 14:03

З##уучууд минь өөрсдөөсөө ш##тга##ах ##даа битгий гаргаарай. Өмхийрчихсөн тархитангууд муу л юм сэтгэнэ шүү

Зочин
Зочин
2022-12-05 14:03

Zaluusaaraaa baharhaj bn shuuu

Зочин
Зочин
2022-12-05 14:04

Болгоомжтой байгаарай манайхаан наад хэд ч яаж ч мэднэ шүү

Зочин
Зочин
2022-12-05 14:04

Маш гоё зөв боловсон жагса## болж байна. Биднээс ямар нэг ##даа гарахыг хүлээгээд л сууж байгаа шүү наад 76 чинь

МАН ын гай
МАН ын гай
2022-12-05 14:23

МАН ын төлөөлөл төрийн гурав асууд##д анхаарлаа хандуулаач. Болж байгаа юм ##га. ОЛОН жил дара##ан төр барьчихаад ЭРЧИМ хүчний эх үүсвэр дутаж байна гэж ярихдаа ичэхгүй байна уу? МАН ын АНАНДБАЗРААС болж монголын онгоцны билет ийн үнэ дэлхий дээр хамгийн өндөр үнэтэйд тооцогдож байна. АРГА хэмжээ авах арга ##га уу? Нүүрсний хулгайгаар баридсан хятад цаазын ял авч байхад манайд төр нь нууж байна. АРГА хэмжээ авахгүй бол амьдр## хэцүүдсэн ардп түмэн босоход бэлэн болжээ.

Зочин
Зочин
2022-12-05 14:41

шударга ёкогоо одоол харнадаа

Зочин
Зочин
2022-12-05 16:19

зөв шүү з##уус аа шударга ёс гэж байдаг юм байна гэтэл тэмцэнээ бүгдээрэй

Зочин
Зочин
2022-12-05 17:09

Nuursnii hulgaichid ni oorsdoo tsaana ni baij zaluuchuudiig turhirj baigaa da. Yoronhii said hulgaichuudiig ilchleh geheer albaar iim yum zohion baiguulj zasgiin gazriig unagaah gej bain.

Хүн чанар хэцүү үед илэрдэг
Хүн чанар хэцүү үед илэрдэг
2022-12-05 17:29

З##уучууд цаг үеэ мэдэрч Засгийн лазан байд##д дургүйцэж бна. Алсын хараа гээд бсан чинь цаг хугацааг удаашруулж хожих хэлбэр бсан юм уу? Амласан амл##танд нь итгэсэн, луйварчидтай тэмцэж чадахгүй нь илэрхий болсон. Бараг тэднийгээ хамга##аад бгаа юм уу? Юу хүлээгээд бгаа юм бэ? З##уучууд ажилгүй, гудамжинд, гадагшаа зугатах болж. Ажил орлого байхгүй яаж амьдар гээд бгаа юм бэ? Гэтэл зарим томчууд нь банкуудыг хоослоод гадагшаа зугатаад бна уу? Эх орны баялгийг яагаад хямдхан зарж бгаа юм бэ? Та бүхэн өөрсдөө үнээ буулгаад ур##даад байгаа юм биш үү? Хаацайлаад бв## өөрсдөө л унана даа.

Зочин
Зочин
2022-12-05 17:52

Хүрэлсүх намаа авах гээд жагсаж байна

Зочин
Зочин
2022-12-05 18:23
Reply to  Зочин

кккк

Зочин
Зочин
2022-12-05 19:27

Зөв зөв МАН ын хулгайч луйварчдыг хөөн ######уул.

Зочин
Зочин
2022-12-05 20:06

Шударга ёсны төлөө тэмцэж байхад энэ зэргийн юм байх. Өчнөөн төчнөөннөөр нь хулгайлсан байж одоо иймхэн юманд харамсаад яах вэ

Зочин хн
Зочин хн
2022-12-05 20:16

ЭНЭ ХЭДЭЭР ТОГТОХГҮЙ ХАМГИЙН ИХ ХУЛГАЙ ХИЙЖ ЗОХИОН БАЙГУУЛЖ ОРЛОГЫГ НЬ ХАМЖ ТҮМНИЙ АЯГА РУУ ШОРОО ЦАЦАГЧ НЬ: ХҮРЭЛСҮХ, ХҮРЭЛБААТАР, СҮ БАТБОЛД, ГЭХ МЭТ АРХАГ ХУЛГАЙЧИД БАЙГАА ШҮҮ. ЖАГСААЛЫН ҮР ДҮНД НААД ЗАХЫН ХЭДЭН ЮМНУУДЫН НЭР ИЛ БОЛОВ. ГЭТЭЛ ЭДНИЙ ЦААНА САЙД, ИХ ХУРЛЫН ГИШҮҮД БАЙГАА ШҮҮ ГОЛ НЬ

Зочин
Зочин
2022-12-05 20:55

Очлоо

Иргэн
Иргэн
2022-12-05 22:25

Бүх хариуцлагыг Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Занданшатар нар хүлээнэ шүү.7 сарын 1 шиг нэг хэсгийг нь буудаж ##аад шийдчихэнэ гэвэл эндүүрэл шүү.

Иргэн
Иргэн
2022-12-06 10:58

Эрх баригчдад анхааруулга өгчихөөд, элдэв асууд## гаргаж даамжруул##гүй хогоо түүгээд тарна гэдэг бол үнэхээр бахархууштай. З##уучууд, баярл##аа. Та нар хян##ттай , хулгайгүй төрийг тогтоож улсаа зөв аваад явна гэдэгт итгэл дүүрэн байна.

Зочин
Зочин
2022-12-09 14:33

Он сар өдрөө бичиж явж байя аа!

Холбоотой мэдээ

Back to top button