Нийгмийн

ЦЕГ: Найз охинтой нь харилцаа тогтоосон гэх шалтгаанаар зодсон

Ерөнхий боловсролын 47 дугаар сургуулийн сурагчдын зодооны талаарх бичлэг цахим орчинд тархсан.

Цахим орчинд өнгөрсөн Бямба гарагт нийтлэгдсэн энэ бичлэгийг шалгахад, 17 настай, эрэгтэй Т, М нар нь энэ оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үл таних эрэгтэйтэй маргалдах үедээ болон энэ оны хоёрдугаар сард 16 настай, эрэгтэй Т-г найз охинтой нь харилцаа тогтоолоо гэх шалтгаанаар биед нь халдсан болохыг тогтоожээ.

Дээрх гэмт хэргийн шинжтэй хоёр үйлдэл нь цагдаагийн байгууллагад урд өмнө бүртгэгдээгүй бөгөөд хэрэгт холбогдогч нар өөрийн гар утсанд дээрх бичлэгийг хадгалж байгаад, найзууддаа дамжуулснаар ийнхүү нийтэд ил болсон байна.

Одоогийн байдлаар хохирогчид гэмтлийн зэрэг тогтоох чиглэлээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч томилон шинжилгээ хийлгэх, хохирогч болон холбогдогч нарыг Дүүргийн гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хорооны хамтарсан багт холбон зуучлах зэрэг ажиллагааг хийгээд байгаа тухай Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-05 13:57

Xuuxduud bie bienee zodoj nudeed bagaasaa xargis xertsgii bolj baigaa yum baina daa Ene talaar etseg exchuud bolon surguuli bolvsroliin gazruud dorvitoi arga xemjee avax xeregtei shuu

Холбоотой мэдээ

Back to top button