Нийгмийн

Жагсагчид: Бидэнд долдугаар сарын 1 шиг хар өдөр хэрэггүй, зүгээр л гараад ир

Төв талбайн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Жагсагчдын насны хувьд ихэнх нь залуучууд байна. Яг одоогоор иргэд “Гараад ир, гараад ир” гэх үгийг олноороо хэлж, эрх баригчдыг хүлээсэн байдалтай байна.

Жагсагч: Хуулин дээрээ өөрсдийгөө нэгдүгээрт тавьдаг. ААН жижигхэн юмнаас болж хааж боодог. Залууст хаалга үүдээ нээхгүй бүх боломжийг хааж байна. Өөрсдөө талбай дээр жагсаж эрх мэдэлд хүрчхээд одоо Чингисийн хөшөөний ард нуугдаад сууж байна. Бид нарын мөнгөнөөс хулгай хийж байна. Нүүрсний хулгай бол зөвхөн нэг хувь нь шүү дээ. Дотоодоосоо ажлын хэсэг байгуулж байгаа бол уучлаарай. Хэзээ ч итгэхгүй. Хулгайгаа зогсоо, тэгээд огцор.

Жагсагч: Нүүрс хулгайлсан хүмүүсээ гаргаад ир. Бид нар мөнгө авч жагсаагүй. Цөс нь хөөрсөн залуус юу ч хийж магадгүй шүү. Бид нарт 7 сарын 1 шиг хар өдөр хэрэггүй.  Сая гацуур шатаачихлаа. Бид юу ч хийж чадсангүй.

Жагсагч: Одоо гарч ирээд зөвхөн энэ жагсаалыг тараах алхам  л хийнэ. Бид тууштай тэмцэх хэрэгтэй.

Жагсагч: Яг одоо ирсэн хүмүүс нэгдсэн зохион байгуулалтад ороогүй байна. Яахаа мэдэхгүй хүмүүс олон байна. Гацуур шатаасан нь явуулга байж магадгүй. Тийм учраас бүгд ухамсартай жагсмаар байна.

Иргэд ийнхүү ярьж, мөн “Гараад ир, гараад ир” гэх уриагаа цуурайтуулсаар байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-05 15:13

Тийм шүү з�##�уус минь ухаантай байцгаана шүү

Холбоотой мэдээ

Back to top button