Нийгэм мэдээ

Хууль: Баривчлагдсан тохиолдолд мэдүүлэг, тайлбар өгөхгүй байх эрхтэй

Залуус голчилсон иргэдийн жагсаал хоёр өдөр үргэлжлэв. Өчигдөр орой эдгээр иргэдийг албадан тараах шийдвэрийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гаргасан, УИХ цахимаар хуралдсан зэрэг олон асуудлууд өрнөсөн.

Иргэдийн жагсаал шөнийн 12 цагт намжсан бөгөөд шаардлага биелүүлээгүй тохиолдолд цагдаагийн байгууллагаас баривчлахыг анхааруулж байсан юм. Тэгвэл баривчлагдсан тохиолдолд иргэн хуулиар ямар эрх эдлэх тухай хуульд ийн заажээ.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13, 14-т

13/ халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;

14/ Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн тав дахь хэсэг

5.Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.

Мөн хуулийн 1.14 дүгээр зүйлд: Өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах

1.Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй.

2.Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-06 13:29

Тийм шүү ингэж хэмээн иргэний т##д хууль үйлчлэх эрхтэй

Зочин
Зочин
2022-12-06 13:31

Ym l bol irgedeee buruu shaaj horidog manai ulsad ydahnaa iim erh huuli bgaa ni saihan ymdaaa

Зочин
Зочин
2022-12-06 13:31

Шудрага үнэний төлөө явж байгаа нэгнэээ барьж хорьдоог манай улсад хэрэгтэй л юм бна

Зочин
Зочин
2022-12-06 13:31

Нэг ч болтугай хууль эрх нь байгаад т##архий

Зочин
Зочин
2022-12-06 13:38

Ордон руу орвол наад за##т чинь эхрэгжихгүй, төрийн эрх булаах гэснээр болдог гэсэн. Цагдаагийн гаргаад буй бүх за##таас өөр газар зөрчихгүй байв## л наад ҮХ-н за##т хэрэгжинэ. Тэр бүгдийг зөрчих, ямар нэг юм эвдлэхэд ямар нэг юм зөрчихөд л ш##таглаад барих эрхтэй. Зарим нь ##баар уурыг нь хүргэж түрүүлж үйлдэл хийхийг завдуулдаг хүмүүс ч бий. Маш сайн ухаантай байх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button