Танд хэрэгтэй

Өнгөрсөн сарын цахилгааны шөнийн төлбөрийг хасаж нэхэмжилнэ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны үнийг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тооцож, хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сарын 1-30 хүртэлх цахилгааны төлбөрөөс шөнийн тарифын хөнгөлөлт хасагдаж, түгээх газрууд залруулга хийнэ гэсэн үг.

Эл шийдвэртэй холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтийг арваннэгдүгээр сарын 1-нээс нөхөж тооцон, цахилгааны төлбөрийн нэхэмжлэхэд залруулга хийх талаар цахилгаан түгээх компаниудад үүрэг, чиглэл өгчээ.

Тэгэхээр шөнийн тарифын хөнгөлөлтийн бүх нөхцөлүүд өмнөх жилүүдэд хэрэгжиж ирсэнтэй адил үйлчлэх юм. 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийслэл хот болон 21 аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын нийт 173.6 мянган айл өрхөд 29.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлэх тооцоолол байна.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зарим айл өрхүүд төлбөрөө хийгээгүй байгаа гэж яаж хэлж чадаж бн аа бүх өрхүүдийг 20- ны дотор хий хийгүй бол таслана гэдэг байж шудрага шулуухан үг хэлж сураач дараа сард 12 сарын мөнгө яаж гаргаж яаж суутгах чинь л сонин бн хөхөө өвлийн хүйтэнд айлын тог тасалчихаад яаж байгаан гэхээр 60000- аас дээш төлбөр гарсан айлуудыг салгаж байгаа гээд хэнэгч үгүй хэлж байна гэсэн арай л хүйтэн цэвдэг сэтгэл шүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ихэнх нь төлдөг байх. Ганц цахилгаан биш өөр бусад төлбөрөө бүр хэдэн сараар төлдөггүй айл байдаг. Шалан дээр унасан бичгийг аваад харахаар дулааны төлбөрөө 5-6 сар төлөөгүй айл байдаг.

Зочин
Зочин

Шийдвэрээ эргэж харсан нь дээр байх аа. Хөдөө орон нутаг, хот хоёрын ялгаа юу байх вэ дээ. Бүгдээрээ адилхан л тог хэрэглэж байгаа айлууд шүү дээ. Хөдөө орон нутагт ч гэсэн цахилгаан халаалт хэрэглээд халаалтаа шийдсэн айлууд зөндөө л байгаа шүү дээ.

Зочин
Зочин

Тэгсэнээ аж ахуй нэгж дээрээ нэмчихсэн дахиад л иргэдийн халаасруу шууд гараа дүрж байгаашдээ! Өргөн хэрэглээний гурил махны үнэ өснө аяандаа талх боовны үнэ өснө! Новшнуул ямарч шийд шийдвэр байхгүй! Зүгээр л нэгийгээ нөгөөгөөрөө торгоогоод сурчихсан!

Зочин
Зочин

Гаргасан шийдвэрдээ дандаа эргэж буцсан зүйл гаргаж байх юмаа манайхан ????

Зочин
Зочин

Shuniin hungulultuu butsaaj heregjvvlmeer bnaa

Зочин
Зочин

Өнөөдөр эрчим хүчээс асуусан чинь хөнгөлөлт байхгүй бгаа гэсэн шдээ

Зочин
Зочин

Тиймээ %цахилгаан халаалттай айл өрхийн халаалтын үнэн дүнг харж үзэх гэж зөв шүү яндангийн айл бол утааны эсрэг том хувь нэмэр оруулж байгаа шүү нөгөө утааны эсрэг төсөл авсан хүмүүсээс л илүү ажилласан шүү

Зочин
Зочин

100% цахилгаанаар халдаг яндангүй айлд ямар хөнгөлөлт бдаг вэ. Утааны эсрэг хувь нэмэр оруулж бгаа шүү дээ???

Холбоотой мэдээ

Back to top button