Танд хэрэгтэй

Киоск машинаас эмнэлгийн нэмэлт цаг авах боломжтой

Эрүүл мэндийн салбарт хийгдэж буй шинэчлэл, иргэдэд чирэгдэлгүй шинэ үйлчилгээнүүдийн талаар дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүдийн төлөөлөл мэдээлэл өглөө.

Энэ үеэр Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Мэдээлэл технологийн албаны дарга А.Амартөвшин "Дүүргийн Эрүүл мэндийн төв нь “И-Клиник” ХХК-тай хамтарч, нийслэлийн хэмжээнд төсөл хэрэгжүүлж буй. Ингэснээр иргэд киоск машинаас ойрын 20 хоногийн хугацаанд эмнэлэгт үзүүлсэн эрүүл мэндийн хуудсыг цаг алдалгүй хэвлэх, үзлэгийн цаг захиалах, шинжилгээний хариу авах боломжтой болж байна. Эдгээр үйлчилгээг цахимжуулснаар иргэд цаг хэмнэхээс гадна авлига, хүнд суртлаас сэргийлэх олон давуу талтай.

Мөн энэхүү систем нь Е-Mongolia систем болон эмнэлгийн дотоод удирдлагын системд шууд холбогдсон. E-Mongolia аппликейшнээс иргэн цаг авч, зөвхөн цагтай өдөр үзүүлдэг бол киоск машинаас тухайн өдөр цаггүй байсан ч нэмэлт цаг авах боломжтой болох юм. Одоогоор киоск машины зөвхөн үзлэгийн цаг, шинжилгээний хариу авах үйлчилгээг нь идэвхжүүлсэн бөгөөд хагас жилийн өмнөөс хэрэглээнд нэвтрүүлсэн. Иргэд тус машинаар өдөрт 1000 орчим цаг захиалж байна" гэлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button