Нийгэм мэдээ

Явуулын цэгээр 60 төрлийн үйлчилгээг 3000 иргэнд үзүүллээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх ЭКО ЭРҮҮЛ ДҮҮРЭГ үйл ажиллагааны хөтөлбөрийн ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ-ИРГЭН БҮРТ зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн алслагдсан хороод болох 12, 13,14, нисэхийн 9, 10,16,21 дүгээр хороодын иргэдэд төрийн үйлчилгээг ойр, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор “ЯВУУЛЫН НЭГ ЦЭГ”-ийн үйлчилгээг арваннэгдүгээр сарын 12,13-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Явуулын нэг цэгийн үйлчилгээгээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх 16 хэлтэс, албад өөрсдийн хариуцсан чиг үүргийн дагуу 60 гаруй төрлийн төрийн үйлчилгээг 3000 орчим иргэдэд нэг дороос шуурхай хүргэн ажиллалаа.

  • Тухайлбал Улсын бүртгэл, Газар зохион байгуулалт, Хөдөлмөр халамж, Нийгмийн даатгал, Татвар, Жижиг дунд үйлдвэрлэл зэрэг бусад чиглэлийг төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлж, иргэдийн санал хүсэлтийг тухай бүр нь шийдвэрлэн ажиллав.
  • Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах
  • Хууль эрх зүйн зөвлөгөө
  • Эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө
  • Хөдөлмөр, халамж, нийгмийн даатгал, татварын үйлчилгээ
  • Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, иргэний улсын бүртгэл, тоон гарын үсэг, гадаад паспортын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл
  • Үрчлэлт, асран хамгаалал, хүүхдийн мөнгөн тэтгэмж, залуучуудын мэдээлэл, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ
  • Иргэдэд газрын харилцаатай холбоотой асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө
  • Цэргийн бүртгэлтэй холбоотой мэдээ, мэдээлэл
  • Албан бус-Насан туршийн боловсролын төвийн үйлчилгээ
  • Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл, төсөл хөтөлбөр, үзэсгэлэн худалдааны талаарх мэдээлэл, зөвлөгөө мэдээллийг газар дээр нь өглөө.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button