Нийгэм мэдээ

Секунтэд 29 литр ус соруулах төхөөрөмж олголоо

Сүүлийн үед усархаг бороо их хэмжээгээр орж, орон сууцны доод подваль, гараашууд усанд автан иргэд эд хөрөнгөөрөө хохирсон асуудлууд үүсээд байна.

Хан-Уул дүүргээс энэ асуудлыг шийдвэрлэн, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах зориулалт бүхий ус соруулах зөөврийн дизель насосыг дүүргийн Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өглөө.

Дүүргийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэсэн К4100D загварын уг дизель насос нь 2022 онд үйлдвэрлэсэн, 10 метр гүнээс 1 секундэнд 29 литр ус сорох хүчин чадалтай, эргэлтийн хурд нь 1 минутад 1500, зэрэг давуу талуудтай сүүлийн үеийн төхөөрөмж юм.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button