УЛС ТӨР

"Валютын нөөцийг нэмэгдүүлэх талаар Ч.Хүрэлбаатар сайд Засгийн газарт танилцууллаа"

Засгийн газрын өнөөдөр /2022.12.07/-ийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулахын өмнө Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч О.Бямбагэрэл мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцлээ. Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээний талаарх танилцуулгыг Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хийлээ. Мөн гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд "Эрдэнэс тавантолгой" компанид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат танилцуулга хийсэн. Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар агаарын тээвэр болон хилийн боомтуудын талаар авах арга хэмжээний талаар тогтоолын төслийг хэлэлцлээ" хэмээв.

Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Ж.Ганбат нар хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгч байна. Мэдээллийг хүргэхээр ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button