НИЙГЭМНийгэм мэдээ

У.Цогтбаяр: Мөнгөө авъя, ах аа

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн залуус дөрөв дэх өдрөө төв талбай дээр жагсаж байна. Өнөөдөр /2022.12.07/ Ерөнхий сайд талбайн жагсагчидтай гарч ирж уулзав. Түүнтэй хамт ЗГХЭГ-ын сайд Д.Амарбаясгалан, ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар нар гарч ирсэн юм.

Жагсагчид Ерөнхий сайдыг жагсагчид хөөж, "юм" шидэж байлаа. Эл үйлдлийг үл тоон иргэдэд хандан мэдээлэл өгсөөр.

Энэ үеэр жүжигчин У.Цогтбаяр Ерөнхий сайдад "Ард иргэдийн олон хоногийн жагсаалын зорилго нүүрсний хулгайн 40 их наяд төгрөг. Мөнгөө авъя, ах аа. Нэрсийг нь зарлана гэж та хэлсэн. Зөндөө л хүлээлээ. Одоо зарлах цаг чинь болсон юм биш үү. Та МАН-тай холбоотой бүх хүнээс битгий ай" хэмээв.

Ерөнхий сайд жагсагчдаас 100 хүртэлх иргэний төлөөллийг хүлээн авч уулзахаар болсон ба тэднээс нүүрсний хулгайн асуудлыг шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцуулна гэдгээ мэдэгдээд дотогш орлоо. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд У.Цогтбаяр орж ажиллана гэдгээ мэдэгдээд буй.

Тэрбээр Ерөнхий сайдыг дотогш орсны дараа "Би тоо баримт шалгаж чадахгүй. Ямарваа нэгэн но байна уу гэдгийг хажуугаас нь харж, бичлэг хийнэ. Одоо барьц гараад ирчихсэн юм чинь барьцаа лавшруулъя. Эрдэмтэн мэргэн багш нар тэтгэвэртээ гарсан байсан ч хамаагүй, төрийн ордны баруун хаалга дээр хүрээд ир" хэмээн ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөв

Зочин
Зочин

З�##�уу хүн сайхан байна. Харин одоо бусниулах гэсэн гаруудаас зайгаа барьж болгоомжтой ажлаарай

Зочин
Зочин

Ingeeed ajillaj chin setgeleeseee zutgej bgaa zaluusiinhaa urmiig bitgiii hugalaarai manaihaan zow bolowson baitsgaaay

Зочин
Зочин

З�##�уу�####�а амжилт хүсье. Шударга үнэн нээлттэй байгаарай

Зочин
Зочин

Тийм шүү. Зарим хүмүүсийн ёс зүйгүй харьцаж байгааг битгий тоогоорой. Амжилт

Зочин.
Зочин.

Цогтбаяр жүжигчин нүүрс хулгай хийгээд мөнгөө �##�дчихаад бгаа юм бхдаа."Ахаа мөнгөө авъя"гэх юм.Тэгэхээр зөв асуулт асууж сур.

Zochin
Zochin

XEXEXE Ene jujigchin too bodoj bj noo-g ilruulne shde. Zuger savsagnaad nemergui .

Зочин
Зочин

Цогтбаяр олон юм донгосож байж нүүрсчдийн гарт �##�уулав даа !

Зочин
Зочин

Garch ir gej shaardchaad.... garch irexeer ni yum shidej khuuj bga ni yaj bgain ..... uur zorilgotoi yu

hitad
hitad

sunu2

mongol
mongol

arai2

oros
oros

ya##a2

Холбоотой мэдээ

Back to top button