УРЛАГ

Хагас зууныг хөглөсөн Чука

МУСГЗ, "Харанга" хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг Б.Чулуунбат хоёр өдрийн турш "Хөгжмөөр хөглөгдсөн 50 жил" тоглолтоо хийлээ.

Тэр бол Чука. Монголд хүнд рок урсгалын үрийг тарилцсан гавьяатай тэрбээр "Харанга"-ын басс гитарыг 50 жил тоглож, олон уран бүтээл төрүүлсэн. Хамтлагийнхан нь ярьдаг. "Чука уг нь жазз, поп сонирхолтой хүн. Үүнийгээ дарж, зүтгэж өдий хүртэл "Харанга"-тай хамт явсанд нь бахархдаг, хайрладаг" гэж. Үнэхээр Чука уран бүтээлийн ертөнцөд хийж бүтээхийн хүслэн, түүнийхээ биелэл болсон нэгэн юм.

"Харанга" бол өндөр оргил. Гэвч өөрийн хүсэл эрмэлзлээр соло уран бүтээл олонтой хийсний дээр тэр чадварлаг хөгжмийн зохиолч. Морины тухай дуу хийж үзээгүй, хөдөө ахуйгаас хол өсөж торнисон хэдий ч уран бүтээлийн онгодоо үнэнхүү дуудаж чадсан нь "Толин хул"-аас сонсогддог.

Тэр хагас зууны турш хөглөсөн өөрийн хөгжмийн ертөнцөө тайлагнаж, тоглолоо. Тайзны засал "Broadway" театрын жазз тоглолт лугаа адил хийцтэй, өрнөл нь халуун дулаан, агууламжтай. Үзэгчидтэйгээ нягт холбогдсон, туршлага нэвт үнэртсэн тоглолт болов. Тоглолтод "Харанга"-ынх нь андууд ирж, С.Наран, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг гээд бэлгэ тэмдэг уран бүтээлчид ч дуулан, хүндэтгэл үзүүлэв.

Чука уран бүтээлч хүн ямар байх ёстойг үлгэрлэж буй нэгэн совесть байлаа.

ФОТО:

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-08 13:36

Ёстой гоё тоглолт байсан.
Мундаг уран бүтээлч, эстрадийн ноён нуруу, хамтлагийнхаа тулах багана нь юм байна гэж харсан даа. үлгэр жишээ авмаар амьдарч байгаа хүн шиг санагдсан.

Холбоотой мэдээ

Back to top button