Нүүрсний хулгайг шалгах УИХ-ын гишүүдэд дахин зургаан сарын хугацаа өглөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.08/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо "Хилийн боомт, нүүрсний асуудлыг шалгах үүрэг бүхий УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооны хугацааг сунгах эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Улмаар УИХ-ын гишүүд асууж үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулахад 61 гишүүнээс 36 нь буюу 59 хувь нь дэмжсэнээр зургаан сарын хугацаатайгаар сунгалаа. Ингэснээр дахин ирэх 2023 оны зургаадугаар сарын 11-нийг хүртэл нүүрсний хулгай, хилийн боомтын асуудлуудыг шалгах ажиллагаагаа үргэлжлүүлэх юм.
Эл Хянан шалгах түр хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд ахалж байгаа бөгөөд Ш.Адьшаа, Ц.Анандбазар, С.Ганбаатар, Б.Бейсен, Т.Доржханд нар багтаж байгаа билээ.
Нэмэлт мэдээлэл өгөхөд: Эл түр хорооны гишүүд хоорондоо эв түнжин муутай, ойлголцохгүй байгаа гэх уур амьсгал УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ажиглагдав. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Доржхандыг Хянан шалгах түр хорооных нь дарга Г.Ганболд шүүмжлэв. Тэрбээр "Т.Доржханд 44 их наяд хэмээн гаргаж ирсэн тооныхоо учрыг ард түмэнд тайлбарла. Ганцаараа ийм тоо гаргаж ирчхээд олон нийтийг талхилцуулаад байгаадаа уучлалт гуй. Түр хорооны гишүүн байж, хуралдаандаа нэг ч удаа суугаагүй" хэмээн матаж байх жишээтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
яагаад 6 сар 3 сар болохгүй юу
Эд нар чинь дандаа хулгайчууд байна.Та нар худлаа хошного царайлхаа боль �########�ануудаа.
Эд нарын нэмэр гэж байдаг юм бол уу? Юун 6 сар, бараг мартагдаад дарагийн юм нь гараад ирнэ. 1 сарын дотор л энэ асуудлыг дуусгамаар байна.
Ingeheer yahiin naaduul chini l bish shvv
за ёстой чаа.даа гэмээр нөхдүүд байх чинь
Бүрэлдэхүүнийг өөрчлөх хэрэгтэй. Учир нь нүүрстэй холбоогүй ч зарим нь асууд�##�д холбогддог барьца�##�агдах магадл�##�тай гишүүд байна.
Ingeheer yahiin naaduul chini l bish shvv
амжихуу хайраа л гэмээр санагдав даа