Х.Нямбаатар: ЭТТ ХК-ийн удирдлагууд Монголын Оюутны холбоогоор дамжуулж, жагсаал турхирсан
Нүүрсний хулгайн гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
“Б.Ганхуяг нарын найман хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан”
Тэрбээр “Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх штаб байгуулагдаж, өчигдөр анхны хуралдаанаа хийснийг та бүхэн мэдэж буй. Үүнээс хойш ажиллагаа нэлээд эрчимжсэн.
Тухайлбал, урд шөнө ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын найман хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан. Үүнд “Хишиг арвин индустриал” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдорж, түүний хамаарал бүхий хоёр хүн багтсан. Үлдсэн тав нь Б.Ганхуягийн хамаарал бүхий хүмүүс.
Б.Ганхуягийг ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөртөө давуу байдал үүсгэсэн байж болзошгүй нотлох баримтууд цугларсан. Өнөөдөр холбогдох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Б.Ганхуягийн хамаарал бүхий хүмүүсийн гэр, “Хишиг арвин индустриал”-ын салбар оффисуудад үзлэг нэгжлэг хийж байна.
“Хишиг арвин индустриал” ХХК-ийн тухайд, ЭТТ ХК-ийн удирдлагуудтай хамтарч, дундаа компани байгуулан, төсөл хөтөлбөрүүд санхүүжүүлж байсан гэх баримтууд олдсон учраас мөрдөн шалгаж буй” гэлээ.
Үүний дээр ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөхийн тулд аймаг бүрээс гурван мөрдөгч татахаар болсон талаар мэдээллээ. Мөн өглөө 07.30 цагийн үед ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох мөрдөгч, МХЕГ-ын шинжээчид, ХХЕГ, ГЕГ-ын ажилтнууд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлан ажиллахаар болжээ. Энэ хүрээнд “Иргэд, жагсагчдын нүүрсний асуулыг ил тод зарла гэсэн шаардлагын дагуу мөрдөн шалгах ажиллагаа эрчимжиж буйг хэлэх нь зүйтэй” гэж тодотголоо.
“Монголын оюутны холбоонд байсан ЭТТ ХК-ийн удирдлагууд оюутнууд руу мөнгө шилжүүлсэн”
Түүнчлэн жагсаалыг ЭТТ ХК-ийн зүгээс турхирсан талаар мэдэгдлээ. Тэрбээр “Талбай дээр үнэхээр зүрх сэтгэлийн дуудлагаар жагсаж буй иргэд байна, хажуугаар нь захиалгатай, улс төрийн тогтворгүй байдал бий болгохоор зорьж буй, шалгуулж буй хүмүүсийн жагсаал бий гэдгийг дуулгамаар байна.
ЭТТ ХК-ийн удирдлагууд Монголын оюутны холбоонд албан тушаал хашиж байсан намтартай байдаг. Б.Ганхуяг өөрөө МОХ-ны Ерөнхийлөгч байсан. МОХ-ны дирдах зөвлөл, ажлын албанд ажиллаж байсан хүмүүс ЭТТ ХК руу олноор орсон байдаг. Тэгвэл, ЭТТ ХК дахь тэр хүмүүс Монголын оюутны холбоо болон их дээд сургуулиудын оюутны зөвлөл рүү их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримтыг ЭЦА-наас шалгаж байна. Өөрөөр хэлбэл жагсаалыг сарниулах, тогтворгүй байдал үүсгэх, төрийн ордон руу дайрч, хямрал үүсгэх гэсэн жагсагчид байгаа гэдгийг олонг нийт маань мэдэж, хашир хандаасай” гэлээ.
Бүртгэлийн мэдээллүүдийг тулгажээ
Мөн хилээр гарсан нүүрсний тоо хэмжээ, бүртгэлийг тулгах үүднээс дараах шалгалтуудын дүнг нягталжээ.
Нэгдүгээрх нь: 2010-2011 оны хоорондох шалгалтаар 379 мянган тонн нүүрс хилээр бүртгэлгүй гарсан нь тогтоогдсон.
Хоёрдугаарх нь: УИХ-ын гишүүн асан Л.Энхболдын мэдээллийн дагуу хийсэн, 2013-2017 оны хооронд хийсэн шалгалтаар 2527 компанийн 17200 орчим нүүрс тээврийн автомашин урагшаа хоосон нэвтэрсэн. Энэ хүрээнд 260 мянган тонн нүүрс АМНАТ төлөлгүй, бүртгэлгүй хилээр гарсан нь тогтоогдсон.
Гуравдугаарх нь: 2022.04.27-ноос 2022.05.03-ны хооронд Гашуунсухайт боомтод хийсэн шалгалт. Үүгээр их хэмжээний нүүрс бүртгэлгүй гарсан бөгөөд Монголын, БНХАУ-ын, далайн чинадын орнуудын статистик мэдээлэлтэй ч таараагүй байна.
Үүний дээр өмнө нь хэрэгсэхгүй болгосон байсан орон нутгийн Тавантолгой, мөргөцгийн асуудал бүхий хэргүүдийг сэргээн шалгаж байгаа талаар мэдээлэв.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нүүрсний хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар өдөр бүрийн 11.00 цагаас мэдээлэл хийх юм байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НЯМБААТАР АА МУУ ЧАЦГА МИНЬ ӨӨРСДИЙХӨӨ ДУРГҮЙ УЛСУУДЫГ БАРИВЧЛААД ДУРТАЙ УЛСУУДАА ҮЛДЭЭВ ЭЭ АЛНА ШҮҮ ЧАМАЙГ
хирээ мэдэж хуцаарай новшоо нүүрсний хулгайч уу
Жараахайнууд хэрэггүй шүү
Unen shudraga l ajilaarai
Gemgui huniig barimchilaad ogchihwuidee
Ajnai, jenko, tomuudiig n tolgoilogchiin zaaval olj togtoono shuu,Amjilt xusii.
�##�ь эрт ингэж эхлэх байсан даа
Ганхуяг дээр нэмээд женко баттулга удаанжарг�##� мөнхбаяр мөн их хэмжээний мөнгө шилжүүлж авсан оюутны холбоо зөвлөлийн нөхдүүдийг бариад хэд хоног хориход л бүх юм ил болноо. Гол рольд ьоглогч нь женко байж таарна. Яагаад гэвэл гол гар хөл бологч удаанжарг�##� мөнхбаяр нарыг сайн хулгай хийснийх нь төлөө хөдөлмөрийн баатар цол олгосон.
Женко болон бусад нөлөө бүхий нөхдийн гар хөл болж нүүрс хулгайлсныхаа төлөө хөдөлмөрийн баатар болсон Удаанжарг�##� Мөнхбаяр нарын х/баатар цолыг одоо Ерөнхийлөгч шүүхийн шийдвэр хүлээлгүйгээр яар�##�тай хураах хэрэгтэй.
Нямбаатар сайд маш сайн ажиллаж байна. Амжилт хүсье. Сайн ажиллаж байгаа төрийн сайд хүнийг чацга гэж харааж занахаа болио. Мөн Ерөнхий сайд руу ундаа сэрээ бээлийгээ шидсэн нөхөд бол мөнгөөр жагсагчид. Иймд тэдгээр нөхдийг баривчилж яллах хэрэгтэй. Үнэхээр л шударгын төлөө явж байгаа хүн бол соёлтой байдаг юм шүү. Харин мөнгөөр жагсагч бол солиотой болчихсон соёлгүй байдаг.
За �######�аа зохиол бичээд байна уу