Нийгэм мэдээУЛС ТӨР

Хаагдсан, хэрэгсэхгүй болгосон нүүрсний хэргүүдийг сэргээн шалгахыг үүрэгдлээ

Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газруудын дэд дарга нараар ахлуулсан хамтарсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийг шалгаж байна.

Улсын ерөнхий прокурорын газраас 2011-2022 он хүртэлх хугацаанд шалгасан нүүрстэй холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, хэрэг бүртгэлийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэргүүдийг хянаж, зарим хэргийг сэргээн, түргэн шуурхай шалгаж шийдвэрлэх үүрэг, чиглэлийг хамтарсан ажлын хэсэгт болон хяналт тавьж байгаа прокуроруудад өглөө.

Дээрх хугацаанд нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэр, төлбөртэй холбоотой гэмт хэргийн талаарх 21 гомдол, мэдээлэл бүртгэгдэж, хэрэг бүртгэлтийн 14, мөрдөн байцаалтын 6 хэрэг шалгагдсанаас 3 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Одоо ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 6, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэллээ.

Прокурорын байгууллагаас нүүрсний хэрэгтэй холбогдуулан БНХАУ-ын эрх бүхий байгууллагад эрх зүйн туслалцаа үзүүлэх хүсэлт хүргүүлж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад 2 улсын хил, гаалийн байгууллагуудаас нүүрс тээвэрлэлттэй холбоотой баримт мэдээллүүдийг гаргуулан авахад дэмжлэг үзүүлэх талаар хандсан байна.

Эх сурвалж: УЕПГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Туйлын зөв
Туйлын зөв
2022-12-08 17:07

Энэ бол туйлын зөв ##хам!!!

Холбоотой мэдээ

Back to top button