Нийгэм мэдээ

М.Чингисхаан эзэмшлийн газраа дүүрэгтээ өгч, тоглоомын талбай болгоно

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн иргэдийг хүлээн авч санал хүсэлтийг нь сонсож, шийдвэрлэж ажилладаг.

Эл уулзалтын хүрээнд хоёрдугаар хорооны иргэн Чингисхаан өөрийн эзэмшлийн газар дээрээ хүүхдийн тоглоомын талбай байгуулах санал тавьсны дагуу Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан газар дээр очиж, уулзаж ярилцлаа.

Чингисхааны эзэмшлийн газар Зайсан-2 бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж буй газартай ойр учраас хүүхдийн тоглоомын талбайг ирэх жилийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр цогцоор нь барьж байгуулах боломжтойг Засаг даргын орлогч хэллээ.

Уулзалтын үеэр М.Чингисхаан “Миний хувьд дүүргээс өөр байршилд газар олговол энэ газраа он гарахаас өмнө чөлөөлөөд нүүхэд бэлэн байна. 21 дүгээр зуунд амьдарч байгаа залуус бид санаачилагатай байж, амьдарч буй орчноо тохижуулах нь зүйтэй” хэмээн онцлон хэллээ.

Эх сурвалж: Баянзүрх дүүрэг

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button