Хэрсүү харцгаая: Жагсаалыг ГАДНААС, ДОТООДООС ингэж турхирч, иргэдийг өдөөж байна

Бүгд хөөрцгөөж буй. Огшиж буй. Нэг сенсацаас нөгөөд тухайн өдрийнхөө оройд л шилжчихдэг. Тийм гэгэлгэн хөөстэй ард түмэн, бид. Тийм атлаа таван өдөр жагсчихлаа.
Гэхдээ л энэ жагсаалын ард яг юу болоод байна вэ? Иргэдийн органик жагсаалд ямар ямар бүлгүүд хүч нэмж, сүржнээр чимж, юуг хожихоор ажиллаж байж болох вэ?
Эл асуултуудад логик хөөмж, үйл явдлын нюанс, олон улсад мэдээлэгдсэн байдал зэргийг түшиглэн хариулт эрээд үзэцгээе. Тэгээд дор бүрнээ бас бодоцгооё. Юуны түрүүнд жагсаалыг турхирч байж болох ГАДААД, ДОТООД нөхцөл байдал юу байж болох вэ, өнөөгийн нөхцөлд.
ДОТООД НӨХЦӨЛ: Зорилтот оролцогчид, турхиран үймүүлэлт юу өгүүлэв
Жагсаал руу зорилтот зочдыг хэн хэн оруулах боломжтой вэ
Органик оролцогчид дээр дотоодоос нэмэгдэж буй зорилтот бүлгүүдийг ерөнхийд нь ингэж ангилж болохоор юм. Үүнд,
- "Нүүрсний хулгайчид" гэгдээд буй томчууд жагсаалд оролцогч нэмсэн хандлага. Тухайлбал, Өмнөговь аймгаас олноороо иргэд ирэв.
- АН-аас С.Эрдэнэ, Х.Баттулга, З.Энхболд нарын нэгдэл байж болохоор турхиралт.
- Б.Ганхуягт холбогдох МОХ-ны залуусын нэгдэл,
- МАН, Тагнуул, хүчний байгууллагынхан энгийн иргэдийн дүрээр жагсаалыг ажиглах, бутаргах тактикууд хэрэгжүүлж буй.
- МАН-ын генсекийн томилгоог хойшлуулах, тохироогоо нарийвчлах сонирхлоор жагсаалыг өдөөсөн байдал. Үүнд, МАН-аас Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүхийн талууд оролцсон байх боломжтой.
Жагсаалын органик оролцогчдыг өдөр бүр нэмэх арга хэрэгжиж байна
Ковидын нөхцөл байдал, монгол төгрөгийн сулрал зэрэг нь жирийн иргэдийн амьдралд үлэмж нөлөөлж, гурван хүн тутмын нэг нь ядууралд өртөөд байгаа тоон судалгаа гараад нэлээд удав. Эсрэг талд нь "Таван богд"-ын "Ланд-300" маркийн автомашины жилийн захиалга ердөө 14 хоногт дүүрдэг. Тийм өөр амьдралын түвшин монголчуудын дунд үүсээд байна. Тэр утгаараа бухимдсан иргэд өдрөөс өдөрт жагсаалд зорин ирсээр буй нь үнэн.
Тэднийг уриалан дуудах, хэт мэдлэггүй чигээр муйхарлан, төр засгаа хараан дайрах оролдлогуудад нөлөөлөгчид үлэмж ихээр ажиллаж буй нь жагсаалаас анзаарагдаж буй. Энэ нь эргээд төр тогтворгүй байдалд шилжих эрсдэл рүү ч хөтөлж буйг анзаарууштай.
Жагсаал энэ сарын дунд үе хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд Их тэнгэрийн ам руу дайрах, иргэдийн хувийн өмчид халдах, дотоодын үймээн самуунд ухамсаргүйгээр шилжих боломжтойг холбогдох байгууллагууд сэрэмжлүүлсээр байна.
ГАДААД НӨХЦӨЛ: Бид юуг анхаарах ёстой вэ
Гаднын хэвлэлүүдийн тоймын ижил тал юу байв?
Жагсаалыг Al Jazeera, ВВС, ТАСС, News Corp болон ОХУ-ын сайтууд гэхчлэн нэлээд түгээмэл мэдээлсэн. Ялангуяа барууны хэвлэлүүд жагсаалыг нэлээд сайн анзаарч, деталь мэдээлэл бичжээ. Гэхдээ тэдний мэдээллийн ижил тал нь, "Иргэд нь шударга ёс нэхэж, авлигачдыг цээрлүүлэхийг Засгийн газраасаа шаардаж, Төрийн ордон руугаа халдаж байна" гэх нийтлэг агуулга байна.
Бүр хачирхалтай нь, талбай дээр гадагшаагаа мэдээлэл бэлтгэх "хөрс" бэлдэж, бичлэгийн үеэр англиар чөлөөтэй ярьдаг залуусыг яриулсан. ВВС агентлаг тусгай сурвалжилга бэлдсэн талаар бичигдсэн. Барууны хэвлэлүүд хүний амь эрсдэж, онц хүнд хохирол амсаагүй л бол гаднын улсуудаас аливаа жагсаалын мэдээ авахыг төдийлөн сонирхдогггүй.
Харин энэ удаа баруунд ч, хоёр хөршид ч жагсаалын мэдээлэл түгэж, Хятадууд "Монголчуудыг нүүрсний хулгайч нартайгаа тэмцвэл бид мэдээллээр хангана" гэж хэлснийг ТАСС онцолсон зэрэг нь манайдаа анхаарахуйц кэйс болж байна.
Ц.Оюунгэрэл, Ц.Элбэгдорж нарыг гаднын санхүүжилтээр турхирч байна гэх хардлага
Хүний эрх, эрх чөлөөг түгээмэл байдлаар ярьж, баруунаас ардчиллыг бэхжүүлэх чиглэл дэх төсөл, хөтөлбөрүүд, ил далд санхүүжилтийг хамгийн их авдаг хүмүүсээр дээрх хоёр эрхэм нэрлэгддэг.
Ц.Элбэгдоржийн Укрианы дайны хөлд үрэгдэж буй буриадуудад хандсан мэдэгдлийг барууныхан онцолж, энд монголын шатахууны крант хаагдах шахсан.
Манай улс ТББ-ын хуулиа хоёр хөршийн "захиалгаар" чангалахад гаднаас хөрөнгө оруулалт татдаг Ц.Оюунгэрэл нар хамгийн их бухимдсан нь нийтэд ил өрнөсөн процесс юм.
Энэ удаагийн жагсаал гаднын тусгай албадын оролцоонд өртөж, ажиглалтын талбар болоод байгааг Ерөнхий сайд ч мэдээллийнхээ үеэр онцолсон.
Тагнуулын байгууллагад ирсэн мэдээллээр, гаднын тусгай албадын гар хөл жагсаалыг дэвэргэж байж болзошгүй баримтууд ч цуглараад байгаа аж. Тэд үүнд Ц.Оюунгэрэлийг хардаж буй бөгөөд тэрбээр өдөр бүр жагсагчдыг эргэж, "Органик жагсаал" гэсэн агуулгаар шууд дамжуулалт хийж буй.
Шинжээчид жагсаал удаан үргэлжилвэл Арабын хувьсгал шиг нөхцөл байдал үүснэ гэж сэрэмжлүүлжээ
Тодорхой эрхэлсэн ажилгүй 26 настай залуу өөрөөс нь авлига нэхсэн албан тушаалтныг эсэргүүцэн, өөрийгөө шатааснаар "Арабын хавар" нэртэй олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болсон түүхтэй. Органик эсэргүүцэгчид ядуурал, ажилгүйдэл, амьдралын түвшин ярин тэмцсэн авч эцэстээ Ливи, Сири, Ирак зэрэг орнууд руу хүрээгээ тэлж, иргэний дайны хөлд умбасан. Ард түмний эсэргүүцлээр унаж, шинээр тогтоогдсон дэглэм нь тэдний түүхийг улам муутгасан билээ.
Саяхны жишээ гэхэд, Укрианд "Ард түмэнд үйлчлэгч" нэртэй олон ангит киноны гол Ерөнхийлөгч болж, улсаа дайны хөлд үйв. Арабын хувьсгалд ч, Укрианы дайнд ч гаднын гар хөлүүд өндөр байж, тэд жинхэнэ хагалан бутаргах, улсыг улс биш болгох тоглолтод гүнзгий оролцсоор ирэв.
Манай Тагнуул, олон улсын шинжээчид ийм нөхцөл байдал үүсэж болзошгүйг хөшигний ард сануулсаар байгаа аж. Эдүгээ монголд болж буй жагсаалд оролцогч органик иргэдийг ихээр хөөрөлд автуулах, үүндээ нийгмийн сүлжээг өргөнөөр ашиглах зэрэг гаднынхны арга хэлбэрүүд өргөн ашиглаж буй анзаарууштай.
Арабын хаварт ер дотоодын ялагч байгаагүй шиг нөхцөл монголд давтагдах вий гэх айдас ингэж үүсээд байна. Яг ийм болгоомжлол бодтой үүсжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Toriin erxend xuuli busaar xaldsan xergeer elbegdorj iig naad xuuxentei barij shalgaa.
Арабын, украйны гээд олон өнгөт хувьг##д дандаа АНУ БАРУУНЫХАН оролцсон байдаг.Тэд зүгээр жижиг улс орныг ингэж түйвээж бужигнуулж байдаг.
Ганц барууныхан биш боломжит бүх булхай орно. Тиймээс жагса## цуглаан яасан ч хийж болохгүй. Оронд нь бүгд нийлээд яриад дүгнээд гарын үсгээ зурцгаагаад төлөөлөгчөө илгээгээд ярилцаж хэлэлцэх замаар шийдсэн нь дээр.
Хэн нотлохын. Өнөөдөр төрийн бүх эрхэнд ман бна. Хуулт шүүх цагдаа бүгд ман. Тэгээд турхируулхад бна гэж бгаа бол хох чинь. Илэж уусан хүмүүсээ зарлаач тэгээд ######нүүдээ
Одоо наадуулчинь гялс огцороод зугтаахыг хүсэж байгаашүүдээ огцор гэж болохгүй хариуцлага тооц хорь цагд хөрөнгө хураа эдгээрийг шаард
ойлгож зөхөөд байх юу байхав. НҮҮРС ны мафийхан хүчтэй байгааг харуулж эхэллээ.
Ene erdeniin xuu ter luibarchinq xooj yabuula irqedee
za hutsaa ymr sait ble chi
Цасаар шуураасай
Ядаж Хаянхярваа Сумьяабазар нараа хорьчийч
zuw.
Торгуулийн хуудаснуудаа томоор хэвлүүлээд очиж жагснаа ерөөсөө. Гомдмоор харгис бгаа шүү!!!!
Энэ урт даавуу юу вэ болио
Одоо наадуулчинь гялс огцороод зугтаахыг хүсэж байгаашүүдээ огцор гэж болохгүй хариуцлага тооц хорь цагд хөрөнгө хураа эдгээрийг шаард
yag ynen.hurungu hyraah hyylia yaraltai gargaj ylsiin orlogo bolgoj tsalin tetgever yaraltai nem .Bayariin AMERKAD baigaa huisiig hyraasan geed baisan hydlaa yum bna.dandaa hydlaa irgedee hyyrna.ingej buurunhii gertee ytaand hordoj unah unaa ch ygyi baisnaas daitaad garaaraa alaltsana shyy
Цогтоо минь энэ туузны ард орчихвоо!
Энэ даавууг болио
ойлгож зөхөөд байх юу байхав. НҮҮРС ны мафийхан хүчтэй байгааг харуулж эхэллээ.
Зөв өнцөгөөс мэдэрч бичсэн байна шүү. З##уус минь өөрсдөөсөө ш##тга##сан ##даа дутагд## битгий гаргаарай.
Битгий хуц чи. Хэний с##тааны үс болчихоод солиороод байгаа юм бэ. Эх орон чинь хулгайчдаар дүүрчихээд байхад жагсахгүй яахын тэмцэхгүй яахын бэ.
iim urt daawuu hen uguv
Оросын мөнгөөр мэдээ бичих ээ боль ######## минь
Захи##гатай бас төлбөртэй болоод явчихлаа шүү. Хүмүүсээ сонор сэрэмжтэй байгтун.
Энэ өмнөговийн цогтбаяр гэх муруй хазгай үг хэлдэг жүжигчин нэртэй нөхөр болиочээ. Засаг дарга Сэддорж Ажнай хоёрын суганы үс одоо болноо чи. Өмнөговийн дарга нар их л мөнгө өгсөн байна даа. Тэр жижиг таван толгойг яар##тай төрд авах хэрэгтэй. Нүүрсийг үнэгүй авч үнэ хүргэж зардаг өмнөговийн удирдлагад хариуцлага тооцох хэрэгтэй.
Үг үсгийнхээ ##дааг анхаараарай...
*бодтой г/м
Shaltag tuusaar l baih yum. Zugeer l z##ltsgaa. Uldlee geed amidral saijrahgui une tatvar buurahgui, homsdol nemegdne. Dwlhii dayaar onigoo bolj baina. Ongot gadaad huvisgal n hamaagui bolovsroltoi huneer udirfuuluulmaar bain
Украйныг Зелэнскийг бас муулаад л буруутгаад л авч өгчээ, хэт нэг т##ыг барьсан хуучин шинэ цагийн пост коммунистуудын айлгах, бас айсан төсөөлөл байна.
Гол нь Монгол дотроо мөнгөөр жагсагчид бийг бүгд эмдэх ч барууны хэвлэл тэгж мэдээлэхгүй жинхэнэ жагса## мэт ##баар мэдээлж байгаа нь сонин.
нүүрсний хулгайч гэх "томчууд" гэх хэллэг буруу. нүүрсний хулгайч үнэхээр байгаа бол тэр гэмт хэрэгтэн ЯЛТАН. тэр бол адгийн хог. тэрийг том гэж өргөмжлөхөө БОЛ.
Укрианд "Ард түмэнд үйлчлэгч" нэртэй олон ангит киноны гол Ерөнхийлөгч болж, улсаа дайны хөлд үйв.................энэ юу гэсэн айхтвар доромжлол бэ ? .учир начиртай уха##аг л нийтлэл бичиж сур . чи хэний т##ын гар хөл нь юм гэж хардаж байна . цзөвхөн чиний энэ хэдэн өгүүлбэр нийтлэлээс чин чамайг таньж мэдэрч байна.... нэр нүүр эрхэлэн буй ажил бүхий мэдээлэл чинь олон улсын сэтгүүлчидын холбоонд хадг##агдана . ..............Ж. Мядагбадамгэх жанхуу минь ....
ГАНЦ НҮҮРСНИЙ ХУЛГАЙ Ч БИШ ЭХ ОРНОО ТОНОЖ ИРГЭДЭЭ ХОРОЛСОН БУСАРМАГ ТӨРӨӨСӨӨ САЛАХЫГ ХҮСЧ БАЙГАА ЮМ ШҮҮ.ШУДРАГА НИЙГМИЙГ ЦОГЦЛООХЫН ТӨЛӨӨ ЗАЛУУС НЭГДЛЭЭ ЗАЛУУСАА ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГӨӨР БИТГИЙ УЛС ТӨРИЙН ЗОЛИОС БОЛООРОЙ МӨНГӨ ӨГСӨН ТУРХИРАГЧ НАРЫГ БАРИМТЖУУЛААД БАЙ ЭНЭ ЖАГСААЛЫГ УЛС ТӨРИЙН ЗОРИЛГООР АШИГЛАХ СОНИРХОЛ ХУЛГАЙЧ НАРТ БАЙГАА ШӨ НУСГАЙЧУУДАА ХИРЭЭ МЭДЭЖ БЯРАА ТАНИГТУН НУСАА ХАЦАР ДЭЭРЭЭ НААГААД ГҮЙГЭЭД БАЙХААР БОДЛОГОТОЙ БАЙГААРАЙ
arai2
sunu2
ya##a2