Нийгэм мэдээ

Нэр бүхийн найман телевизэд иргэний гомдлоор шалгалт хийлээ

Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын тушаалаар батлагдсан удирдамжийн хүрээнд иргэнээс ирсэн гомдол болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, дүрэм, журам, гэрээний үүргийн хэрэгжилт хангалтгүй, эфирийн тасалдал ихтэй, үйл ажиллагааны хувьд доголдолтой телевизүүдийн үйл ажиллагаад шалгалт хийжээ.

Нэр бүхий 8 телевизэд хяналт шалгалт хийхэд редакцын баримтлах бодлого, баримт бичиг байхгүй, хүний нөөцийн хувьд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй зэрэг нь “Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ын холбогдох заалтуудыг хангахгүй байдалтай байсан.

Мөн хөтөлбөрийн хувьд өөрийн бүтээл үйлдвэрлэл хангалтгүйн улмаас өөрийн бүтээлийн хувь хэмжээ “Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-ын холбогдох заалтыг хангахгүй байдал нийтлэг байсан.

Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага, тусгай зөвшөөрлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу дохионы хэл, хадмал тайлбартай нэвтрүүлэх нэвтрүүлгийн төлөвлөлтөө гаргаж ирүүлэх, төлөвлөлтийнхөө дагуу нэвтрүүлгүүдээ нэвтрүүлэхгүй байгаа зөрчил дутагдалтай байна.

Телевизийн студи, техник стандартын хувьд студийн акустик шаардлага хангахгүй байх, тоног төхөөрөмжүүдийн хоорондын холболтын сувагчлалыг стандартын дагуу хийгээгүй байх, кабелиудын хаягжилт дутуу байх, техникийн үзлэг үйлчилгээг тогтмол хийдэггүй, дуу дүрсийн хэмжилт хийдэггүй зэрэг алдаа дутагдалтай байдалтай байна.

Эх сурвалж: Харилцаа холбооны зохицуулах хороо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button