Нийгэм мэдээ

Фэйсбүүк хаягаараа сонгуулийн сурталчилгаа явуулах бол заавал баталгаажуулна

МЕТА компанийн Ази Номхон далайн бүс төвийн Азийн орнуудын олон нийтийн бодлогын хэлтсийн дарга Сенүра Абейвардена тэргүүтэй төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комисс болон бусад холбогдох байгууллагуудтай уулзалт хийсэн.

Түүнчлэн Мета компаниас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран улс төрийн нам эвслүүд болон хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчдэд сонгуулийн сурталчилгаанд Фэйсбүүк платформыг хэрхэн ашиглах талаарх сургалт мэдээллийг зохион байгуулсан.

Энэхүү сургалтаар Фэйсбүүк орчинд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны ил тод, нээлттэй, шударга байдлыг бүрдүүлэх, хуурамч мэдээ мэдээллийг устгах, тархалтыг бууруулах чиглэлээр тус компанийн баримталж буй зарчим, дүрмийн талаар танилцууллаа.

Сургалтын үеэр тус компанийн зүгээс Фэйсбүүк платформыг ашиглан сонгууль болон улс төртэй холбоотой аливаа зар сурталчилгааг явуулахдаа өөрийн Фэйсбүүк хаягийг заавал баталгаажуулах шаардлагатайг анхаарууллаа. Иймээс хэрэв аливаа төрлийн улс төрийн болон сонгуулийн сурталчилгаа явуулах бол өөрийн Фэйсбүүкийн хаяг (profile account)-ийн мэдээллийг баталгаажуулах (ID authorization) шаардлагатайг анхаарна уу.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button