Гадаад мэдээ

Мета Оросын төрийн хэвлэл мэдээллийн сүлжээнд хориг тавилаа

Facebook-ийн эзэн Мета Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэд хэдэн сүлжээг нөлөөллийн үйл ажиллагаа явуулж, хууран мэхлэх тактик ашигладаг гэж үзэн хориглож байгаагаа мэдэгдлээ.

Энэ талаар Мета “ОХУ-ын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд барууны орнуудын улс төрд нөлөөлөхийг оролдсон. Мөн цахимаар хууран мэхлэх тактик ашигладаг. Эдгээрийг нягтлан үзсэний эцэст бид Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээгээ өргөжүүлсэн.Энэ ажлын хүрээнд Youtube хуудаснаас "Россия сегодня" болон "AVO TV Novosti"-тэй холбоотой 230 гаруй сувгийг аль хэдийн хаасан. Мөн Мета Фэйсбүүкээс гадна нийгмийн сүлжээний Instagram, WhatsApp, Threads-ийг эзэмшдэг. Тус сүлжээнүүдийн хориг ойрын хэдэн өдөр хэрэгжиж эхлэх төлөвтэй байна гэж BBC агентлаг “Мета”-аас эш татан мэдээллээ. Харин Мета компаниас явуулж буй дээрх буруутгалыг ОХУ эсэргүүцэж буй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button