Нийгэм мэдээ

Жагсаалаас болж хойшлогдсон А.Ханболдын тоглолт энэ сарын 16-нд болно

Зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын хүү А.Ханболдын тоглолт 2022.12.05-нд болох байв. Талбай дээр жагсаал болж буйтай холбогдуулан Монгол улсын Филармони руу хүн нэвтрүүлэхийг хориглож, тоглолт нь хойшлогдсон юм. Тэгвэл тоглолтын тов гарчээ.

Арванхоёрдугаар сарын 16-ны 18.00 цагт “Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурын бүтээлүүд” концерт болох нь. Тоглолтод Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурын 25 шилдэг бүтээл эгшиглэх юм.

Ташрамд сонирхуулахад энэ удаагийн тоглолт түүний бие даасан гурав дахь тоглолт юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button