Нийгэм мэдээ

Сангийн яам: ХХОАТ-ын тухай хуулийн өөрчлөлт 10 саяас дээш орлоготой хүмүүст л хамаарна

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлтийн талаар  Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн мэдээлэл өглөө.

Тодруулбал "УИХ-аас 2023 оны төсвийн тухай хуулийг дагалдуулаад Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулсан. 2023 оноос эхлэн мөрдөгдөх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлт  нь зөвхөн сарын 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой хүмүүст хамаарна. Ингэхдээ тухайн хүмүүсийн 10 саяас давсан орлогод 15 хувийн татвар ногдохоор хуулийн өөрчлөлт орсон. Сарын 10 сая төгрөгөөс доош орлоготой нийт иргэн хувь хүний 99.9%-д энэ татвар нөлөө үзүүлэхгүй.

Энэ татварын өөрчлөлтөөр хувиараа бизнес эрхлэгчдийн одоогийн татварт өөрчлөлт орохгүй. Банкны дансны гүйлгээнээс татвар авах мэтээр олон нийтийн сүлжээнд явж байгаа мэдээлэл нь үндэслэлгүй буруу ташаа мэдээлэл" гэж хэллээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button